Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо
Өв соёл

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

Урлаг Урлаг07/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох “Мянган морьтон” өдөрлөг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-д өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Энэ үеэр “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн, ”Адуун төвөргөөн” морьт жагсаал, “Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт, дэмбээ болон адуучдын ур чадвар сорьсон эмнэг сургах тэмцээн, жороо морины үзүүлбэр, морин хуурын үзэсгэлэн худалдаа, гар урлалын үзэсгэлэнг зохион байгуулсан юм.

Нийслэлийн АЖГ, Монголын үндэсний морьт харвааны холбоо хамтран хийж буй “Мянган морьтон” өдөрлөгийн үеэр “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг найм дахь жилдээ зохион байгуулжээ. Тэмцээнд Монголын 73, Япон, Канад, Австрали, АНУ, Мексик, Франц улсын 14 тамирчин оролцож, цамхаг харваа, монгол бөмбөг намнаа гэсэн хоёр төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорьсон байна.

Олон улсын “Crossing Bridges” гэрэл зургийн фестивальд оролцож буй есөн орны гэрэл зурагчин энэ үйл явдлыг гэрэл зургаар баримтжуулсан ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

14/10/2026
Өв соёл Урлаг

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026
Өв соёл Урлаг

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ

22/10/2026

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд жүжгийн зохиол бичих мастер сургалт үргэлжилж байна

22/10/2026

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026

“Нээлттэй тайз 90 хоног” хөтөлбөр үргэлжилж байна

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.