Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ
Дүрслэх урлаг

Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ

Урлаг Урлаг07/09/2026Шинэчлэгдсэн:07/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германы Нацистуудын дээрэмдсэн уран зураг өнгөрсөн онд Аргентинаас санамсаргүй тохиолдлоор олдсон юм. Тэгвэл шүүх өчигдөр /2026.09.06/ уг бүтээлийг хууль ёсны эзэмшигчийн өв залгамжлагчид буцааж өгөх шийдвэр гаргажээ.

Бароккогийн сүүл үеийн хэв маягийг шингээсэн “Хатагтайн хөрөг” 80 гаруй жилийн дараа Буэнос-Айрес хотын ойролцоо зарагдах гэж байсан орон сууцны гэрэл зургаас анх илэрсэн юм. Энэ орон сууц дайны дараа дүрвэж ирсэн нацистын охин Патрисиа Кадгиений өмч байжээ. Кадгиен хулгайн бүтээлийг нуун дарагдуулсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхээс зайлсхийхийн тулд уран зургийг эзэнд нь шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн юм байна.

“Хатагтайн хөрөг” нь 1940 онд Нидерланд улс нацистуудад эзлэгдсэний дараа урлагийн бүтээлийн жүүд худалдаачин Жак Гүдстиккерийн цуглуулгаас дээрэмдсэн 1,000 гаруй бүтээлийн нэг ажээ. Түүний бэр, цорын ганц өв залгамжлагч Марей фон Сахер уг бүтээлийг Буэнос-Айрес хотын Холокостын музейд түр хугацаагаар байрлуулж, олон нийтэд энэ талын мэдлэг түгээхээр төлөвлөж байгаа гэнэ.

Кадгиений орон сууцыг худалдах зарын гэрэл зурагт “Хатагтайн хөрөг” байгааг анх 2025 оны наймдугаар сард Нидерландын Algemeen Dagblad сонин олж мэдээлж байжээ. Уг бүтээл Кадгиений зочны өрөөний ногоон буйдангийн ард хананд өлгөөтэй байсан юм. Кадгиений аав Фридрих Кадгиен нь Адольф Хитлерийн орлогч Херманн Герингийн ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ.

Кадгиен болон түүний нөхөр дээрэмдүүлсэн урлагийн бүтээлийн бүх эрхийг хууль ёсны эзэнд нь шилжүүлж, 4.8 сая песо ($3,185) орон нутгийн эмнэлэгт хандивлах нөхцөлөөр ямар ч ял шийтгэлгүй өнгөрөхөөр прокуроруудтай тохиролцсон юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Ихэр ертөнц

22/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Беллоттогийн урьд өмнө нийтэд дэлгэгдээгүй зургийг дуудлагаар худалдаална

21/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, ахмад уран бүтээлч Ранжилын Ариунболд таалал төгслөө

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.