Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Хорьдын сарнаар” моно жүжгийг Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглоно
Театр

“Хорьдын сарнаар” моно жүжгийг Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглоно

Урлаг Урлаг08/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эрт урьдын цагт театр”-ын театрын урлагт дурлагсдад хүргэдэг “Эрт урьдын цагт” театрчилсан аялал гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн аяллын хүрээнд “Хорьдын сарнаар” монодрам буюу ганц хүний жүжгийг Богд хааны ордон музейн ёслол хүндэтгэлийн талбайд, шөнийн одот тэнгэрийн дор толилуулах юм.

Тус жүжгийг 2026 оны есдүгээр сарын 20-ны 19.00 цагт ганцхан удаа тоглох бөгөөд үзэгчдэд түүх, уран зохиол, театрын урлагийг өвөрмөц орчинд мэдрүүлэхээрээ онцлогтой.

“Хорьдын сарнаар” бүтээлийн зохиолч, найруулагчаар “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын гурван удаагийн цомын эзэн Г.Мишээл ажилласан бол жүжгийн гол дүр буюу Кокидэн хатны дүрийг Гэгээн Муза” олон улсын театрын наадмын хоёр удаагийн шагналт Ч.Уранбилэг бүтээнэ.

Жүжгийн зохиол нь Японы Хэй-ан үеийн язгууртан эмэгтэй зохиолч Мүрасаки Шикибүгийн бичсэн “Гэнжийн туульс” романаас сэдэвлэсэн байна. Мүрасаки Шикибүгийн бүтээл нь дэлхийн уран зохиолын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд “Гэнжийн туульс”-ыг хүн төрөлхтний хамгийн анхны романуудын нэг гэж үздэг.

Ийнхүү мянга гаруй жилийн тэртээх Японы ордны амьдрал, хүний дотоод сэтгэл, хайр дурлалын тухай өгүүлсэн сонгодог бүтээлээс сэдэвлэсэн монодрамыг Монголын түүхэн дурсгалт орчинд толилуулах юм.

Тоглолтын тасалбар 100 мянган төгрөгийн үнэтэй, ердөө 200 тасалбар худалдаалагдах аж. Тасалбарыг “Цэцэг” төвийн замын эсрэг талд, “Ард” кино театрын буудал дээр байрлах “Artu Shop”-оос авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Театр Урлаг

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Театр Урлаг

Улсын хүүхэд залуучуудын театрын захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд: “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжиг тайзнаа амилах гэж байна

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.