Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Эртний амьтдын ховор олдворууд Дархан-Уул аймгийн музейд хадгалагдаж байна
Музей

Эртний амьтдын ховор олдворууд Дархан-Уул аймгийн музейд хадгалагдаж байна

Урлаг Урлаг10/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дархан-Уул аймгийн музейн байгалийн танхимд эртний амьтдын ховор олдворууд хадгалагдаж байна. Тухайлбал, арслан зааны 93 сантиметр урт соёо, савагт хирсний толгой, одос үхрийн толгой, сээр, дунд чөмөгний яс, үлэг гүрвэлийн өндөг, чулуужсан мод зэрэг палеонтологийн олдвороос гадна Хүннүгийн үеийн ваар зэрэг археологийн олдвор бий.

Аймгийн музей дөрвөн үзүүллэгийн танхимтай бөгөөд байгалийн танхимд дэлгэн үзүүлдэг эртний амьтдын олдворууд үйлчлүүлэгчдийн сонирхлыг ихэд татдаг байна. Үзмэрийн он цаг, хаанаас, хэрхэн олдсон талаарх мэдээллийг тайлбарлан хүргэснээр иргэд тухайн үеийн байгаль, амьтны аймгийн талаар танин мэдэх боломжтой ажээ.

Тус танхимын онцлох үзмэрүүдийн нэг нь Шарын гол сумын нүүрсний уурхайн орчмоос 1991 онд олдсон, 93 сантиметр урттай арслан зааны соёо юм. Арслан заан нь 40 орчим сая жилийн өмнө Хойд Африкт үүсэж, улмаар Ази, Европт тархан амьдарч байгаад 10 мянга орчим жилийн өмнө устаж үгүй болсон гэж үздэг байна.

Харин үлэг гүрвэлийн өндгийг иргэн Ж.Түвшинтөгс 2009 онд аймгийн музейд хүлээлгэн өгчээ. Уг өндөг нь Түрүү Цэрдийн галавын хожуу үед буюу одоогоос 100 орчим сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийнх бөгөөд зарим судлаач аварга өвсөн идэшт завроподынх гэж үздэг ажээ.

Байгалийн танхимд буй олдворуудын ихэнх нь Шарын голын нүүрсний уурхайн хөрс хуулалтын явцад илэрсэн болон тухайн бүс нутгаас олдсон байна. Тэдгээрийг тухайн үед ЗХУ болон Монголын мэргэжилтнүүд газар дээр нь илрүүлж, ШУА-ийн Археологийн хүрээлэнд хүргүүлэн судалгаанд хамруулжээ.

Музейн сан хөмрөгт 800 мянгаас 7-8 сая жилийн өмнө амьдарч байсан амьтдыг гэрчлэх олдворууд хадгалагддаг байна. Үлэг гүрвэлийн өндөг зэрэг зарим олдворын он цаг үүнээс ч эрт буюу 100 орчим сая жилийн өмнөх үед хамаардаг ажээ.

Телевиз, интернэт, сонин зэрэг мэдээллийн хэрэгслээр зураг, бичлэгээс нь харж байсан эртний амьтдын бодит олдворыг музейн танхимаас үзэх боломж хүүхэд, багачуудын сонирхлыг татаж байна. Үзмэрүүдээр дамжуулан тэдгээр амьтдын хэзээ, хаана амьдарч байсан болон олдвор хэрхэн олдсон талаарх мэдээллийг газар дээр нь авах боломжтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Чулуун тээрэм уламжлалт аж ахуй, суурин соёлын ул мөрийг өгүүлдэг

09/09/2026
Музей Урлаг

Ховд аймагт генералуудын нэрэмжит хүндэтгэлийн танхим байгууллаа

07/09/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ

02/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Эртний амьтдын ховор олдворууд Дархан-Уул аймгийн музейд хадгалагдаж байна

10/09/2026

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.