Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ
Кино

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

Урлаг Урлаг10/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говийн усны нөөц, зэрлэг ан амьтдын усны хүртээмж, байгаль хамгааллын асуудлыг хөндсөн “Амьдралын 20 судас” баримтат хөрөг нэвтрүүлгийн нээлт есдүгээр сарын 8-нд Өмнөговь аймагт боллоо.

Амьдралын 20 судас” бүтээлээр говийн эмзэг экосистемийн үндэс болсон усны үнэ цэн, зэрлэг ан амьтдад үзүүлэх нөлөө, усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглахын ач холбогдлыг харуулахыг зорьжээ.

Тус бүтээлийг “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ санаачлан НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран бүтээсэн байна. Мөн наймдугаар сарын 27-нд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Цэнхэр болон Ногоон бүсэд танилцуулжээ.

Баримтат хөрөг нэвтрүүлгийн зураг авалтыг Өмнөговь аймгийн нутагт хийсэн бөгөөд говийн усны хомсдол, зэрлэг ан амьтдын усны хүртээмж, байгаль хамгааллын асуудлыг байгаль хамгаалагч Т.Батсүхийн бодит түүхээр өгүүлсэн байна.

Хил орчмын идэвхтэн, байгаль хамгаалагч, “Авралын ус” ТББ-ын тэргүүн Т.Батсүхийн санаачилгыг аймгийн Байгаль орчны газар дэмжиж, зэрлэг амьтдад зориулан 20 худаг байгуулжээ. Эдгээр уст цэгээс сард дунджаар 2-3 мянган зэрлэг амьтан усалдаг байна.

Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын мэдээлснээр, тус аймгийн газрын доорх усны нөөцийг жилд 261 сая шоо метр гэж тооцсон судалгаа бий. Мөн 11 сумын нутагт 45 усны ордын ашиглалтын нөөцийг тогтоосон байна. Харин 2017 оны уст цэгийн тооллогоор 5153 худаг, 419 булаг бүртгэгджээ.

Тус аймагт Монголын хар сүүлтийн тархцын 80 орчим хувь, хулангийн 20 орчим хувь нутагладаг байна. Тиймээс зэрлэг амьтдын усны хүртээмжийг нэмэгдүүлэх, уст цэгийг хамгаалах нь говийн биологийн олон янз байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм.

Нэвтрүүлгийн нээлтэд Өмнөговь аймаг, орон нутгийн удирдлага, НҮБ болон байгаль хамгааллын байгууллагын төлөөлөл, уран бүтээлчид, малчид, иргэд оролцлоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026
Кино Урлаг

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026
Кино Урлаг

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026

“Dance competition-2026” бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

25/10/2026

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.