Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ
Дүрслэх урлаг

Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ

Урлаг Урлаг10/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Францын алдартай импрессионист зураач Пьер-Огюст Ренуарын бүтээл болох хоёр уран зураг Францын өмнөд нутаг дахь нэгэн дүрслэх урлагийн музейгээс хулгайд алдагджээ.

Орон нутгийн хэвлэлүүдэд бичсэнээр, нийт хохирлын хэмжээ 9-10 сая евро болж байна.

Мягмар гарагт Францын өмнөд нутгийн Кань-сюр-Мер хот дахь Ренуарын музейд нээгдэхээс нь өмнө хэд хэдэн хүн хамгаалалтын хашлагыг эвдэн нэвтэрчээ. Дохиолол дуугарснаас хойш 5-хан минутын дараа цагдаа нар хэргийн газарт ирсэн боловч гэмт этгээдүүд хоёр зургийг хэдийн аваад явсан байв.

Хотын эрх баригчдын мэдээлснээр, хулгайд алдагдсан зургууд нь 1910–1913 оны хооронд туурвисан болох “Хатагтай Колонна Романогийн хөрөг” гэдэг алдартай тосон будгийн бүтээл,  “Худгийн дэргэд зогсож буй бүсгүй” гэдэг 1886 онд туурвисан бүтээл байжээ. Кань-сюр-Мер хотын дарга Брайан Массоны ярьснаар, гэмт этгээдүүд дуулга, бээлий өмсөж, тулааны хувцас хэрэгсэлтэй байсан аж.

Одоогийн Ренуарын музей бол хамгийн сүүлд түүний урлан байрлаж байсан байшин юм.

Өнгөрсөн онд Парис дахь Луврын музейд хулгай гарснаас хойш Францын музейнүүдэд  үзмэрүүдээ хамгаалах шинэ сорилт тулгарч байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ

07/09/2026
Дүрслэх урлаг Урлаг

Томас Морын алдарт гэр бүлийн хөргийг олон нийтийн өмнө шинжлэхээр болжээ

04/09/2026
Дүрслэх урлаг Урлаг

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан баримлыг албадан шилжүүлнэ

03/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Колин Фёрт 66 нас хүрлээ

10/09/2026

Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ

10/09/2026

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026

Санкт Петербургт зорчсон тэмдэглэл: Хааны тайзанд хаан суусан нь

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.