Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна
Өв соёл

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

Урлаг Урлаг14/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2026” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж гарлаа.

Тус үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын сарын 30-ныг хүртэл хүлээн авах юм.

Зорилго:

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нь монгол бичиг соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэлэг санаа, санаачилга, авьяас чадварыг нийтэд таниулах, дэмжихэд оршино.

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” сэдвийн хүрээнд зохион байгуулж, түүний монгол хэл, үндэсний уран зохиол, түүх, нийгэм, соёлын хөгжилд оруулсан хувь нэмэр, бүтээл туурвил, үзэл санааг монгол уран бичлэгийн бүтээлээр дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах, үндэсний бичиг соёлын дархлааг бэхжүүлэхэд чиглэнэ.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Хамтран зохион байгуулагч:

  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
  • Боловсролын яам
  • Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл
  • Боловсролын ерөнхий газар
  • Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг
  • Монголын Хүүхдийн урлан бүтээх төв
  • Монголын Зохиолчдын эвлэл
  • Монголын Урчуудын эвлэл
  • Монгол Улсын их сургууль
  • ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэн
  • Олон улсын Монгол уран бичлэгийн холбоо
  • Бичиг соёл төв

Сэдэв: Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж

Хамрах хүрээ: Уран бүтээлчид, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, оюутнууд, 8-12 дугаар ангийн сурагчид

Ангилал:

Уран бүтээлчид

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх

Оюутнууд

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх

Сурагчид

  • 11-12 дугаар анги: Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх
  • 8-10 дугаар анги: Бийрийн болон үзгийн хичээнгүй тиг, А3 хэмжээтэй, жаазалсан байх

Санамж:

  1. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн монгол хэл, үндэсний уран зохиол, түүх, нийгэм, соёлын хөгжилд оруулсан хувь нэмэр, бүтээл туурвил, үзэл санааг монгол уран бичлэгийн бүтээлээр бүтээлчээр илэрхийлсэн байна.
  2. Бүтээлийн ард оролцогчийн овог, нэр, утасны дугаар, эрхэлж буй ажил, албан тушаал, бүтээлийн нэр, төрөл, хэмжээ, оролцох ангиллыг тодорхой бичсэн байна.
  3. Товч танилцуулга болон бүтээлийн зургийг цахим хаягаар илгээхдээ цахим шуудангийн гарчиг хэсэгт оролцогчийн овог, нэр болон бүтээлийн нэрийг тодорхой бичсэн байна.

Бүтээлийг хүлээж авах газар: Монголын Хүүхдийн урлан бүтээх төв

Цахим хаяг: [email protected]

Холбогдох утасны дугаар: 99978546, 88555616, 99880509

Бүтээл хүлээн авах хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагт

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026
Өв соёл Урлаг

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026
Өв соёл Урлаг

“Үлэмжийн чанар” олон улсын уралдаанд боллоо

05/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Амьдрал би чамд хайртай” олон ангит киноны дүрүүд

14/10/2026

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

14/10/2026

Чулуугаар урласан аяга түүх өгүүлнэ

14/10/2026

Жүжигчин Сельма Блэр нислэгийн үеэр хоёр онгоцны үйлчлэгчид гэмтэл учруулжээ

13/10/2026

Эми Уайнхаус нас барахаасаа өмнө “Мөрөө үлдээлгүй хорвоог орхихоос айдаг” гэж ярьдаг байжээ

13/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.