“Хан хуур” пикчерсийн шинэ уран бүтээл “ОВГОР” уран сайхны киног яг одоо Монгол Улсын бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрч буй.
Тэгвэл “ОВГОР” уран сайхны киног мөн Өмнөд Солонгост гаргахаар болжээ.
1980-аад оны Монгол орны амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлэх “ОВГОР” уран сайхны кинонд Монголын тайз, дэлгэцийн урлагийн шилдэг уран бүтээлчид Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин С.Ариунбямба, Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Г.Эрхэмбаяр нар хамтран тоглосон юм.

