Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан “Чиний дүр” нэртэй шинэ дуу цацагдлаа.
Soul R&B төрлийн ийн уг дуу нь цацагдсан даруйдаа үзэгчдээс өндөр хандалт авч байгаа бөгөөд, Ойрын үед гараагүй үг ая, аялгуутай, хөгжим хийц гармони сайтай бүтээлч ажил болжээ хэмээн мэргэжлийнхэн дунд ам сайтай байгаа юм.
Тэгвэл тус дууны үгийг реппер, продюсер Quiza буюу Б.Батцэнгэль аяыг Б.Замбалгарав, хөгжмийн найруулгыг Хасар /Minty/, төгөлдөр хуурыг Н.Лигдэн, гоцлол гитарыг н.Болд, аргил гитарыг Б.Ашид, дуу бичлэг тохиргоог Tuana /M records/ хийж гүйцэтгэжээ.
Дууны дүрс бичлэг, клипийг Д.Булгуун /Bukk/, гэрэлтүүлгийг Tseq /Trzn/ гол дүрд Г.Оюунчимэг нар тоглож, хийж гүйцэтгэсэн байна.

