Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ
Дуу хөгжим

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг14/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЮНЕСКО-гийн “Дэлхийн кино, дуу, дүрсний өвийн өдөр”-ийг тохиолдуулан гэрэл зураг үүсэж хөгжсөний 200 жилийн ойн хүрээнд Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчин Б.Улятайхүү болон түүний шавь Ц.Нина, С.Туяа нарын уран бүтээлийн үзэсгэлэнг Архивын ерөнхий газрын цогцолборт өчигдөр /2026.10.13/ нээлээ.

Архивын ерөнхий газар энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй гэрэл зургийн ховор нандин дээжээс олон нийтэд толилуулдаг билээ. Энэ жилийн үзэсгэлэнг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж, Монголын эмэгтэй гэрэл зурагчдын түүх, уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлахыг зорьжээ.

Үзэсгэлэнд Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчин Б.Улятайхүү болон түүний шавь Ц.Нина, С.Туяа нарын гэрэл зургийн бүтээлийн дээжийг дэлгэн үзүүлж байна.

Эдгээр бүтээл нь Монгол Улсад гэрэл зураг үүсэж, хөгжсөн түүхийг харуулахын зэрэгцээ уг урлагийн хөгжилд эмэгтэй гэрэл зурагчдын оруулсан хувь нэмэр, тэдний хөдөлмөр, уран бүтээлийн үнэ цэнийг илтгэж буйгаараа онцлог юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ

15/10/2026
Дуу хөгжим Урлаг

G-Dragon-ы “McDonald’s”-тай хамтарсан кампанит ажил Хятадад анхаарал татаж байна

14/10/2026
Дуу хөгжим Урлаг

ШИНЭ КЛИП: Б.Замбалгарав, A.Сүхбат – “Чиний дүр”

14/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Нэрт найруулагч О.Машбатын хүү, найруулагч М.Бишрэлийн зохиолыг Холливуд худалдан авчээ

15/10/2026

Жүжигчин, загвар өмсөгч С.Хүслэн хүний амь хөнөөхийг завдсан болон хар тамхины хэрэгт холбогджээ

15/10/2026

С.Бямбын “Зогсоол” кино А зэрэглэлийн Бусаны олон улсын 31 дэх удаагийн кино наадмын нэр хүндтэй шагналуудын эзэн боллоо

15/10/2026

Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ

15/10/2026

Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний III хурал Германд болно

15/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.