Өмнөд Солонгосын “Bigbang” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер G-Dragon буюу Квон Жи Ён “McDonald’s”-тай хамтран хэрэгжүүлж буй сурталчилгааны кампанит ажлаараа Хятадад олны анхаарлыг татаж байна. Түүний дүр төрхийг Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг томоохон хотын сурталчилгааны самбаруудад байршуулжээ.
Энэхүү хамтын ажиллагаанд G-Dragon-ы “Peaceminusone” брэнд оролцож, малгай, цүнх, зүү тэмдэг зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан байна. Тус бүтээгдэхүүнүүд Өмнөд Солонгост эрэлт ихтэй болж, заримыг нь дамлан худалдах зах зээлд анхны үнээс нь хэд дахин өндөр үнээр санал болгож байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ.
Хятадын зах зээл дэх энэхүү кампанит ажил нь Солонгосын поп соёлын уран бүтээлчдийн олон улсын нөлөө, G-Dragon-ы загварын салбар дахь байр суурийг дахин онцолж байна.

