Өнгөрсөн хавар /2026 оны дөрөвдүгээр сар/ театрын урлагт шимтэгсдийн сонирхлыг хамгийн их татсан “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин толилуулах гэж байна.
“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн продюсероор Б.Одончимэг, ерөнхий найруулагчаар Екатерина Шихова ажиллажээ. Жүжгийн дүрүүдэд жүжигчин Б.Одончимэг, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, жүжигчин Т.Энэрэл, Т.Дашсурмаа, “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин Baynaa буюу С.Баянмөнх нар тоглодог.
Харин энэ удаа жүжгийн бүрэлдэхүүнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нар нэмэгдэж буйгаараа онцлог.
“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг ирэх арваннэгдүгээр сарын 6, 7, 8-нд МҮЭСТО-нд гуравхан удаа тоглоно.
Жүжгийн тасалбарыг ticket.mn-ээс худалдан авах боломжтой.

