Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Ван Гогийн 60 гаруй жил олны хүртээл болоогүй зургийг дуудлагаар худалдана
Дүрслэх урлаг

Ван Гогийн 60 гаруй жил олны хүртээл болоогүй зургийг дуудлагаар худалдана

Урлаг Урлаг18/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нидерландын нэрт зураач Винсент ван Гогийн 60 гаруй жилийн турш олон нийтэд дэлгэн үзүүлээгүй уран зургийг үзэхээр Хонконгт олон зуун хүн дугаарлан зогсжээ. Уг бүтээл “Sotheby’s” ордноос Нью-Йорк хотноо удахгүй зохион байгуулах дуудлага худалдаагаар 180 сая ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байна.

Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж байгаа хэдий ч цуглуулагчид ховор, үнэ цэнтэй бүтээлүүдийг худалдан авахаар өрсөлдсөөр байгаа тул ирэх сарын 18-нд болох уг дуудлага худалдаа нь үнэ цэнтэй урлагийн бүтээлийн зах зээлийг сорьсон үйл явдал болно.

“Châtaigniers en fleurs” буюу Цэцэглэж буй туулайн бөөр модод хэмээх энэхүү бүтээл нь Ван Гог амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлсэн Францын Овер-сюр-Уаз тосгонд туурвисан хамгийн сод бүтээлүүдийн нэг юм. Тэрбээр уг бүтээлээ 1890 оны тавдугаар сард зурсан бөгөөд үүнээс хоёр сарын дараа буюу 1890 оны долоодугаар сард 37 насандаа таалал төгсжээ.

Нью-Йорк дахь “Sotheby’s” дуудлага худалдааны ордны орчин үеийн болон контемпорари урлагийн газрын мэргэжилтэн Скотт Ничел хэлснээр, уг зураг дуудлага худалдаагаар зарагдсан Ван Гогийн бүтээлүүдийн үнийн дээд амжилтыг тогтоох төлөвтэй байна. “Энэхүү бүтээл нь зураачийн ер бусын өөдрөг үзэл, оргилуун эрч хүч, урам зориг, хүсэл тэмүүлэл, өнгө будгийн баялаг илэрхийллээрээ түүний уран бүтээлийн онцгой үеийг харуулдаг” гэж тэрбээр хэлсэн байна.

Ван Гог Францын Сен-Реми-де-Прованс хот дахь сэтгэцийн эмнэлгээс гарсныхаа дараахан Овер-сюр-Уаз тосгонд амьдралынхаа сүүлийн үеийн бүтээлүүдийг туурвисан билээ. Энэ үед зурсан бүтээлүүд нь дуудлага худалдаанд тун ховор гардаг тул удахгүй болох худалдаа урлагийн бүтээл цуглуулагчид, музейнүүд болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах төлөвтэй байна.

“Би энэ зургийн талаар өмнө нь огт сонсож байгаагүй учраас өөрийн нүдээр үзэхээр ирсэн” гэж 50 настай урлаг сонирхогч Ли Шаньшань ярьжээ. Тэрбээр уг бүтээлийг үзэхээр Хятадын Шэньжэнь хотоос хоёр цаг хагас орчим замыг туулан ирсэн байна.

Цэцэглэсэн асар том туулайн бөөр моддыг дүрсэлсэн уг зурагт цэцгээр бүрхэгдсэн млдны саглагар мөчир зургийн гол илэрхийлэл ажээ. Энэхүү бүтээлийг олон жилийн турш олны хүртээл болоогүй 12 уран зургаас бүрдэх цуглуулгын хамт худалдах бөгөөд уг цуглуулгад Поль Сезанн, Клод Моне нарын бүтээлүүд багтжээ.

Ван Гогийг нас барсны дараа “Цэцэглэж буй туулайн бөөр модод” зураг түүний дүү Теогийн эзэмшилд шилжжээ. Харин дараа нь Теогийн бэлэвсэн эхнэр Йоханна ван Гог-Бонгер болон тэдний хүү Винсент Виллем ван Гогт өвлөгдсөн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Олон нийтэд зориулсан хөрөг судалбар зургийн өдөрлөг болно

16/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Жонни Депп анхны баримлаа Истанбулд дэлгэлээ

02/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ

02/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Намайг дагуулаад яваач” жүжигт тоглоно

18/10/2026

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026

Ван Гогийн 60 гаруй жил олны хүртээл болоогүй зургийг дуудлагаар худалдана

18/10/2026

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Шон Комбс толгойдоо гэмтэл авчээ

17/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.