Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа
Нийгэм

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

Урлаг Урлаг20/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 хүний суудалтай Соёлын төв шинээр барьж, ашиглалтад орууллаа.

Шинэ Соёлын төвийг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ойдовын Уртнасангийн нэрэмжит болгосон бөгөөд барилгын ажлыг “Брэнд шилдэг” ХХК гүйцэтгэжээ.

Сумдын Соёлын төв нь хүүхэд, залуусын авьяас чадварыг хөгжүүлэх, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, үндэсний өв уламжлал, зан заншил, урлагийн бүтээлийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Гэвч олон жилийн ашиглалтын улмаас сумдын Соёлын төвийн барилгууд хуучирч, элэгдэлд орсон нь соёл, урлагийн үйл ажиллагааг орчин үеийн шаардлагад нийцсэн орчинд зохион байгуулахад хүндрэл учруулж ирсэн юм.

Дэлгэрхангай сумын соёл, урлагийн хөгжил 1924 оноос эхтэй. Шинэ Соёлын төв ашиглалтад орсноор хүүхэд, залуусын авьяас чадварыг хөгжүүлэх, иргэдийн соёлын үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ нутгийн өв соёлыг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх таатай нөхцөл бүрдэж байна.

Соёлын төвийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, сумын Засаг дарга Ж.Өлзийжаргал, Ойдовын Уртнасангийн үр хүүхэд, ач зээ, үе үеийн уран бүтээлчид болон нутгийн иргэд оролцлоо.

Дэлгэрхангай сумын соёл, урлагийн түүх 1924 оноос эхтэй. Шинэ Соёлын төв ашиглалтад орсноор хүүхэд, залуусын авьяасыг хөгжүүлэх, иргэдийн соёлын оролцоог нэмэгдүүлэх, нутгийн өв соёлыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх нөхцөл бүрдэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Т.Бат-Оргил: Сэтгүүлчдэд хандсан ил захидал

19/10/2026
Нийгэм Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал: Миний сэтгүүлзүй яачив?

19/10/2026
Нийгэм Урлаг

“Галт шувуу” хүүхдийн урлагийн наадам болно

15/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“ОВГОР”: Өнгөрсөн цагийн дүрээр өнөөдрийн нийгмийг тольдсон нь

20/10/2026

“Цагаан хадны өнгө” баримтат киноны Монгол дахь нээлт боллоо

20/10/2026

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026

Дархан хотын түүхийг өгүүлэх ховор баримтууд

20/10/2026

Аль Пачино “SAG-AFTRA”-гийн насан туршийн амжилтын шагнал хүртэнэ

19/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.