Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Гавьяат жүжигчин У.Уранчимэг: Бидэн хоёр “Валентин, Валентина хоёр” саунд драм жүжигт хамтдаа нэг тайзнаа гарч байна. Өмнө нь “Хар санаа, хайр сэтгэл” жүжигт Фердинанд, Луйзад тоглож байлаа
Театр

Гавьяат жүжигчин У.Уранчимэг: Бидэн хоёр “Валентин, Валентина хоёр” саунд драм жүжигт хамтдаа нэг тайзнаа гарч байна. Өмнө нь “Хар санаа, хайр сэтгэл” жүжигт Фердинанд, Луйзад тоглож байлаа

Урлаг Урлаг19/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гавьяат жүжигчин У.Уранчимэг цахим хуудсандаа “Найзынхаа тухай” гарчигтайгаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын талаарх дурсамжаа хуваалцжээ. Тэдний нөхөрлөл хүүхэд ахуй наснаас нь эхлэлтэй аж.

Найзынхаа тухай

Нөхөрлөл маань 1988 оноос эхтэй. Нэг дошных, хүүхдийн ордонд драмын дугуйланд, СУИС-ийн жүжигчний нэг ангид, төгсөөд нэг театрт. Хамтдаа 22 жил нэг байгууллагад ажиллаж, олон олон уран бүтээлийн ард хамтдаа гарчээ. 2013 онд кино салбар луу орж, найздаа дуулгалгүй театраас гарч, тэрнийгээ гомдоосоон. Гэсэн ч 14 жилийн дараа буцаад ирэх хамгийн том шалтгаан энэ хүн л байлаа, үнэндээ. Олон сайхан найруулагчтай ажиллаж хамтарч байжээ. Тэр дундаа яахын аргагүй Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулагчийн ихэнх жүжигт тоглож байжээ. Яг л тэрний жүжигчин шиг. Тэр аль хэдийнээ энэ салбарт хийдгээ хийчихсэн нэгэн гэдгийг би байтугай түмэн баттай мэднэ.

Харин яг өнөөдөр залуу найруулагч Э.Билгүүний удирдлага дор бидэн хоёр “Валентин, Валентина хоёр” саунд драм жүжигт хамтдаа нэг тайзнаа гарна гэдэг үнэхээр гайхалтай. Өмнө нь “Хар санаа, хайр сэтгэл” жүжигт Фердинанд, Луйзад тоглож байлаа. Одоо театрынхаа залуустай хамт бараг л ахмад уран бүтээлч болчихоод зогсож байх. Тэр бол найруулагч, жүжигчин хос мэргэжилтэй хүн шүү дээ..

Цаг хугацаа гэж адал явдал, инээд баясал, гуниг гомдлоор дүүрэн өнгөрч дээ. “Валентин, Валентина хоёр” жүжигт олон хайр гардаг шиг. Пара бид хоёрын хувьд нөхөрлөлийн хайр, хамтрагчийн хайр яахын аргагүй байдаг билээ. Одоо тэр театрын захирал, уран бүтээлийн найруулагч, миний хамтрагч хэдий ч тэрний хувьд би зүгээр л ангийн охин гэсэн. Ангийн охин, ангийн найз байх нь илүү сайхаан.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Өнөөдөр УДЭТ-ын залуу жүжигчин Г.Ганбатын төрсөн өдөр

18/10/2026
Театр Урлаг

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Намайг дагуулаад яваач” жүжигт тоглоно

18/10/2026
Театр Урлаг

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат тайзнаа эргэн ирнэ

17/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хөдөлмөрийн баатар А.Долгор, Л.Солонго нар “Дүүрэн сайхан Монгол” уран бүтээлээ толилууллаа

19/10/2026

Гавьяат жүжигчин У.Уранчимэг: Бидэн хоёр “Валентин, Валентина хоёр” саунд драм жүжигт хамтдаа нэг тайзнаа гарч байна. Өмнө нь “Хар санаа, хайр сэтгэл” жүжигт Фердинанд, Луйзад тоглож байлаа

19/10/2026

ФОТО: “ОВГОР” МУСК-ны эшлэлүүдээс

19/10/2026

Т.Бат-Оргил: Сэтгүүлчдэд хандсан ил захидал

19/10/2026

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал: Миний сэтгүүлзүй яачив?

19/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.