Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»BBC телевиз Ж.К.Роулингийн амьдрал, уран бүтээлийн тухай хоёр ангит баримтат кино бүтээнэ
Кино

BBC телевиз Ж.К.Роулингийн амьдрал, уран бүтээлийн тухай хоёр ангит баримтат кино бүтээнэ

Урлаг Урлаг19/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн BBC телевиз дэлхийд алдартай зохиолч Ж.К.Роулингийн амьдрал, уран бүтээл болон нийгэмд үзүүлсэн нөлөөг харуулах хоёр ангит баримтат кино бүтээхээр болжээ. Тус бүтээлийг “BBC Factual” болон “BBC Scotland” хамтран захиалсан бөгөөд Шотландын “Rogan Scotland” продакшн хариуцан ажиллах юм.

Баримтат кино нь зохиолчийн амьдралын замнал, “Харри Поттер” цувралыг бүтээсэн түүх, уг бүтээлийн дэлхий дахинд үзүүлсэн нөлөөг эргэн сөхөх аж. Мөн Роулингийн олон нийтийн байр суурь, түүний үзэл бодолтой холбоотой маргаануудыг хөндөхөөр төлөвлөжээ.

Уг бүтээлд архивын ховор бичлэгүүд, зохиолчийн өөрийнх нь ярилцлага, түүнийг таньдаг болон хамтран ажиллаж байсан хүмүүсийн дурсамж, ярилцлагыг багтаах юм. Ингэснээр Ж.К.Роулинг хэрхэн дэлхийн хамгийн их уншигддаг зохиолчдын нэг болсон, түүний бүтээлүүд соёл, нийгэмд ямар ул мөр үлдээснийг олон талаас нь харуулах зорилготой байна.

Ж.К.Роулинг 1997 онд “Харри Поттер ба гүн ухааны чулуу” романаа хэвлүүлснээр дэлхий дахинд танигдсан билээ. Ид шидийн ертөнцөд өрнөх Харри Поттерын түүх долоон номоос бүрдэж, олон хэлээр орчуулагдан, кино урлаг, театр болон бусад салбарт өргөн хүрээний бүтээлүүд төрөх үндэс болсон юм.

Гэвч сүүлийн жилүүдэд Роулингийн трансжендер хүмүүсийн талаарх байр суурь олон нийтийн маргааны сэдэв болж, түүний үзэл бодлыг дэмжигчид болон шүүмжлэгчдийн хооронд санал зөрөлдөөн үүсээд байгаа. Баримтат кинонд зохиолчийн уран бүтээлийн амжилтын зэрэгцээ энэ мэт маргаан, түүний олон нийтийн дүр төрхөд үзүүлсэн нөлөөг авч үзэхээр байна.

Баримтат киног “BBC Two”, “BBC Scotland” болон “BBC iPlayer” сувгаар хүргэхээр төлөвлөсөн ч нээлтийн товыг одоогоор албан ёсоор зарлаагүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Аль Пачино “SAG-AFTRA”-гийн насан туршийн амжилтын шагнал хүртэнэ

19/10/2026
Кино Урлаг

ФОТО: “ОВГОР” МУСК-ны эшлэлүүдээс

19/10/2026
Кино Урлаг

“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна

19/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Аль Пачино “SAG-AFTRA”-гийн насан туршийн амжилтын шагнал хүртэнэ

19/10/2026

BBC телевиз Ж.К.Роулингийн амьдрал, уран бүтээлийн тухай хоёр ангит баримтат кино бүтээнэ

19/10/2026

Коби Брайнтын охин Наталья Брайнт “Victoria’s Secret”-ийн тайзнаа алхлаа

19/10/2026

ФОТО: “Victoria’s Secret” загварын шоунаас

19/10/2026

Хөдөлмөрийн баатар А.Долгор, Л.Солонго нар “Дүүрэн сайхан Монгол” уран бүтээлээ толилууллаа

19/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.