Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ
ТВ Нэвтрүүлэг

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

Урлаг Урлаг20/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Надад нэг галзуу санаа байна!” хэмээн хэлэх амархан. Харин бүтээлч санаагаа бодит ажил болгож, шилдгээ тодруулахын тулд бусадтай өрсөлдвөл ямар байх бол? Энэ асуултад хариулах маркетинг, зар сурталчилгааны чиглэлийн шинэ реалити шоу “On Brand Mongolia” Монголын үзэгчдэд хүрэхээр болжээ.

“Central” телевиз АНУ-ын “NBCUniversal Formats” компанитай хамтран тус шоуг Монголд албан ёсны эрхтэйгээр бүтээж байна. Нэвтрүүлэгт салбар бүрээс шалгарсан 10 оролцогч Монголын брэндүүдийн өгсөн даалгаврыг гүйцэтгэж, шинэлэг санаагаа бодит маркетингийн кампанит ажил болгохын төлөө өрсөлдөх юм.

“On Brand” нь анх АНУ-д бүтээгдсэн бөгөөд Монгол хувилбар нь тус форматын АНУ-аас гадуурх анхны олон улсын хувилбар болж байгаагаараа онцлог. Нэвтрүүлэг нийт 10 дугаартай, дугаар бүр 60 минут үргэлжлэхээр төлөвлөгджээ. Нэвтрүүлгийн эхний дугаар ирэх ням гараг буюу аравдугаар 25-нд цацагдах аж.

Монгол хувилбарын хөтлөгчөөр Г.Анхбаяр ажиллах бол хамтран хөтлөгчдөөр “Юнител” группийн маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэг, “Brainstorm” агентлагийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Одбаяр нар ажиллахаар болжээ.

Шоуны оролцогчид брэндүүдээс өгсөн даалгаврын хүрээнд богино хугацаанд маркетингийн стратеги, сурталчилгааны санаа боловсруулж, түүнийгээ танилцуулна. Шилдэг санаануудыг сонгон авч, багийн хүрээнд бодитоор хэрэгжүүлэх бөгөөд дугаар бүрийн ялагч тодорно. Улмаар нийт 10 дугаарын төгсгөлд шилдгийн шилдэг нэг оролцогчийг шалгаруулах юм.

Энэхүү шоу нь зөвхөн маркетингийн салбарын мэргэжилтнүүдэд бус, бүтээлч сэтгэлгээтэй, шинэ санаагаа бодит ажил болгох хүсэлтэй хүн бүрд боломж олгох зорилготой. Ингэснээр үзэгчид сурталчилгааны санаа хэрхэн төрж, стратеги болон хувирч, улмаар олон нийтэд хүрэх бодит кампанит ажил болдгийг дэлгэцээр үзэх боломжтой болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

Хүний эрхийн активист Б.Болороо “Болороо асууж байна” ток шоуг хөтөлнө

14/10/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

Гавьяат жүжигчин, дуучин Б.Батцэцэглэн “Шинэ цагийн малчин” реалити шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллажээ

29/09/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

Т.Ананда “Шинэ цагийн малчин” реалити шоу нэвтрүүлгийн панелистаар оролцоно

29/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

20/10/2026

Х.Мягмарсүрэн Л.Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XV уралдааны гранпри шагналыг хүртлээ

20/10/2026

Дуучин С.Сэрчмаа “Эрх саран” тоглолтоо хийнэ

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.