Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, ахмад уран бүтээлч Ранжилын Ариунболд таалал төгслөө
Дүрслэх урлаг

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, ахмад уран бүтээлч Ранжилын Ариунболд таалал төгслөө

Урлаг Урлаг21/10/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЭМГЭНЭЛ

РАНЖИЛЫН АРИУНБОЛД /1961-2026/

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, ахмад уран бүтээлч Ранжилын Ариунболд 2026 оны аравдугаар сарын 19-нд таалал төгсөж, Монголын дүрслэх урлагт хүнд гарз тохиолоо.

Ранжил овогтой Ариунболд 1961 онд төрсөн. 1981 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийг арьсан урлагийн мэргэжлээр, 1988 онд УБДС-ийг Уран зургийн мэргэжлээр, 1998 онд СУИС-д Урлаг судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

Р.Ариунболд мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүдийг боловсронгуй болгох, сургалтын залгамж холбоо , мэдлэг чадвар, дадлыг шатлан төлөвшүүлэх зарчмыг хэрэгжүүлэх талаар тодорхой чиглэл баримтлан өөртөө болон оюутанд өндөр шаардлага тавин ажилладаг тэргүүний сэхээтэн багш байв.

Р.Ариунболд нь сурган хүмүүжүүлэгчийн зэрэгцээ шилдэг уран бүтээлчийн нэг бөгөөд 1989 оноос мэргэжлийн зураачдын үзэсгэлэнд тогтмол оролцож иржээ. 1989 онд Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнд “Эртний хүмүүс” (арьсан хөөмөл), 1990 онд Нууц товчооны 750 жилийн ойн үзэсгэлэнд “Есүхэй мэргэн”, “Алунгоо”, “Олз” сэдэвт арьсан хөөмлөөр оролцож Тэргүүн байр эзэлж байсан.

1989-1991 онд “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд туслах зураачаар ажиллаж Тэргүүн бүтээлийн шагналаар шагнагджээ. 1991-1995 онуудад “Улаач” уран зураг, Хавар үзэсгэлэнд “Бөртэ чоно” , “Сорхон шар” (арьсан хөөмөл), “Цагаан шонхор ”, “Элч”, “Гурван савдаг”, “Эрэлчин”, “Орчин”, “Өглөө”, “Сахиус” зэрэг арьс металлаар хийсэн бүтээлүүд нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч байлаа.

Р.Ариунболд нь арьсан урлагийн чиглэлээр орчин үеийн чиг хандлагыг илэрхийлсэн олон сайн бүтээл туурвисан нь монголын урлагийн шинэчлэлд чухал алхам болсон хийгээд түүний бие даасан үзэсгэлэн нь 2003 онд “АМИН НУТГИЙН СҮЛД” нэртэйгээр Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн бөгөөд түүнээс хойш БНХАУ, БНСАУ, ОХУ-д удаа дараа гарч байснаас ОХУ-ын Эрхүү хотын Сукачёвын нэрэмжит музейд “КОНИ,КОНИ” үзэсгэлэн нээгдэж олны анхаарлыг татаж байлаа.

Түүний бүтээлийн өгүүлэмж нь ардын урлагийн өв их соёл, эртний нүүдэлчдийн оюун санааны бэлгэдлийн уламжлалыг голлон дүрсэлсэн байдгаараа онцлог бөгөөд арьс материалын чанар, бусад материалтай хэрхэн хоршуулсан зэрэг нь түүний байнга шинийг эрэлхийлж, ардын гар урлал, эртний урлагаас бүтээлчээр суралцаж байсны илэрхийлэл болно.

Түүний шинэ үеийн арьсан урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр болон урлагийн өндөр чадавхыг үнэлж 2002 онд Монголын Урчуудын Эвлэлийн НЭРЭМЖИТ шагналыг олгожээ.

Тэрээр сүүлийн арваад жил түүхэн сэдэвт цуврал бүтээлүүд дээр ажиллаж тодорхой үйл явдлыг харуулсан олон арван эскиз загваруудыг хийж гүйцэтгэжээ. Түүний бүтээсэн анхны томоохон ажил нь Цагаан шонхор холдинг компаний захиалгаар 1999-2001 онд хийсэн “Хөх монгол” хэмээх бүтээл (7м х 3м), 2010-2014 онд хийсэн “НАХУУ ГҮНИЙ ТУЛАЛДААН” (7м х 2м) бүтээл нь монголын цэрэг, эх орны сэдэвт бүтээлд шинэ хуудсыг нээсэн гэж үздэг. Түүний дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн 2005 онд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2010 онд ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2013 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2018 он Цагаан Сүлд одон, 2019 он Алтан гадас одон, 2022 он Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонгоор тус тус шагнажээ.

Бие даасан үзэсгэлэн

2002 онд “Тэнгэрийн хүлэг” бүтээлийн үзэсгэлэн БНХАУ-ын арт галерей

2003 онд “Амин нутгийн сүлд” бүтээлийн үзэсгэлэн МУЭ арт галерей

2007 онд”Кони…Кони…Кони бүтээлийн үзэсгэлэн ОХУ-ын Иркутск хотын В.В. Сукачевын нэрэмжит дүрслэх урлагийн музейд

2014 онд “Хөх язгуур” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ арт галерей

Үзэсгэлэн

1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойн үзэсгэлэн

1991-2013 МУЭ-с уламжлал болгон зохиогддог Хавар, Намар үзэсгэлэн

1995 онд БНСУ-д зохиогдсон Монгол-Солонгосын зураачдын хамтарсан үзэсгэлэн

1992-2013 ДДУС-ийн багш нарын хамтарсан “Орон зай” үзэсгэлэн

1998 БНСУ-д болсон олон улсын үзэсгэлэн

1999 ОХУ-д болсон Монголын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд “Тив тэнгэр” бүтээлээр оролцсон

1999 “Бурхан халдун” үзэсгэлэн

2000 “Оддын цаг” хамтарсан үзэсгэлэн

2002 МУЭ-ийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн

2002 БНХАУ-ын Хөх хот болон Инчан хотод бие даасан үзэсгэлэн

2003 “Амин нутгийн сүлд“ бие даасан үзэсгэлэн

2004 “Монголын сайхан орноор” үзэсгэлэн

2006 МУ-ын Ардын зураач Г.Одонгийн шавь нарын хамтарсан үзэсгэлэн

2006 “Андууд“ уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн

2007 ОХУ-ын Эрхүү хотод бие даасан үзэсгэлэн “Кони, Кони”

2007 БНХАУ-ын Шанхай хотноо болсон олон улсын биенналь

2008 Монгол, Орос, Солонгосын хамтарсан “Восточный экспресс” үзэсгэлэн

2009 Бээжин хотод зохиогдсон олон улсын биенналь

2011 ОХУ-ын Эрхүү хотноо болсон олон улсын зураачдын “ Хүн ба хот” үзэсгэлэн

2014 “ХӨХ ЯЗГУУР” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн

2015 оны 6 сард БНХАУ-ын Баян нуур Аймагт зохион байгуулагдсан Монгол Хятадын зураачдын хамтарсан “Торгон Зам” олон улсын үзэсгэлэн

2015 оны 8 сард БНХАУ-ын Манжуур, Харбин хотноо гарсан “ИХ ТОРГОН ЗАМ “ Монгол, Орос, Хятад, хамтарсан олон улсын үзэсгэлэн

2015 оны 9 сард ОХУ-ын Эрхүү хотноо зохиогдсон ”Великиe реки искусства евро азий“ Орос, Солонгос, Хятад, Монголын уран бүтээлчдийн хамтарсан олон улсын үзэсгэлэн

2015 оны 5сард ДДУС-ийн 70-н жилийн ойн хандивын үзэсгэлэн

2015 “Орон зай” үзэсгэлэнд тус тус уран бүтээлээрээ оролцож байв.

Түүний ажил хэрэгч, нөхөрсөг, бүтээлч зан чанар зураач, урчуудын зүрх сэтгэлд үүрд орших болно.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Беллоттогийн урьд өмнө нийтэд дэлгэгдээгүй зургийг дуудлагаар худалдаална

21/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монголын уран бүтээлчид “ART GWANGJU-26” олон улсын үзэсгэлэнд оролцоно

21/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Ван Гогийн 60 гаруй жил олны хүртээл болоогүй зургийг дуудлагаар худалдана

18/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Беллоттогийн урьд өмнө нийтэд дэлгэгдээгүй зургийг дуудлагаар худалдаална

21/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

21/10/2026

З.Баянзул: Барилгын ажлыг хойшлуулж болох ч хүүхдийн нас хэзээ ч хойшлохгүй, хүүхдийн нас хүлээхгүй

21/10/2026

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, ахмад уран бүтээлч Ранжилын Ариунболд таалал төгслөө

21/10/2026

“Хангарди” шагнал гардуулах ёслол маргааш болно

21/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.