Домогт дуучин Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн “Michael” кинонд түүний дүрийг бүтээсэн Жаафар Жексон авга ахынхаа дүрд тоглосон туршлага, киноны анхны хувилбараас хасагдсан төгсгөлийн хэсэг болон удахгүй гарах үргэлжлэл киноны талаар ярилцжээ.
“Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Жаафар дүрдээ бэлтгэх үйл явцынхаа талаар ярихдаа жүжигчний хувьд өөрт оногдсон үүргээ ухамсарлаж, бэлтгэлээ сайтар хангахыг хамгийн чухалд тооцдог гэдгээ онцолсон байна.
Тэрбээр Майкл Жексоныг дэлгэцнээ амилуулахын тулд түүний хөдөлгөөн, бүжиг, дуу хоолой, тайзны төрхийг нарийвчлан судалж, дүрдээ нухацтай бэлтгэжээ. Жаафар нь Майкл Жексоны ах Жермейн Жексоны хүү бөгөөд авга ахынхаа уран бүтээл, амьдралын хэв маягтай багаасаа танил байсан нь дүр бүтээхэд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.
Мөн Жаафар Жексон “Michael” киноны үргэлжлэл бүтээх төлөвлөгөөний талаар ярилцжээ. Эхний кинонд багтаагүй үйл явдал, уран бүтээлийн үе шатуудыг дараагийн бүтээлээр үргэлжлүүлэн харуулах боломж бий гэж үзэж байгаа аж.
Жаафарын хувьд Майкл Жексоны дүрийг бүтээх нь зөвхөн түүний гадаад төрх, бүжиг, тайзны хөдөлгөөнийг дуурайх төдий ажил биш юм. Харин дэлхийн хөгжмийн түүхэнд томоохон байр суурь эзэлсэн уран бүтээлчийн онцлог, зан чанар, урлагт хандах хандлагыг дэлгэцнээ үнэмшилтэй харуулах нь чухал байжээ.
Тэрбээр өөрийн ажлын зарчмыг “Миний үүрэг бол бэлтгэлээ сайтар хангах” хэмээн тодорхойлсон байна.

