Монгол Улсад циркийн урлаг үүсэж хөгжсөний 85 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд циркийн урлагийн түүхийг харуулсан үзэсгэлэн Монголын театрын музейд дэлгэгджээ.
Монголын циркчдийн холбооноос санаачлан гаргаж буй уг үзэсгэлэнд циркийн түүхэн фото болон уран зургууд мөн циркийн үнэт үзмэрүүд болох түүхэн тоног төхөөрөмжүүд багтсан байна.
Гэрэл зургийг: МОНЦАМЭ агентлагаас


