Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус олон улсын наадмын Монгол киноны уралдаант хэсэг буюу “Хангарди” шагнал гардуулах ёслол өчигдөр /2025.10.22/ болж, шилдгүүдийг тодрууллаа.
Тус наадмаас найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” кино “Улаанбаатар” кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ. Тодруулбал, шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг хөгжмийн зохиолч номинацад шилдгээр шалгарснаас гадна үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ.
“Цагаан хадны өнгө” баримтат кино нь Монголын уудам говийг туулан, Хятадын хилийг зорин тасралтгүй цуврах мянга мянган нүүрс тээврийн ачааны машины дунд эрчүүдтэй мөр зэрэгцэн амьдралынхаа төлөө тэмцэх цөөн эмэгтэй жолоочийн нэг болох С.Майхүү хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө аюул осол гарах эрсдэл өндөртэй, нийгмийн болон эрүүл мэндийн хамгаалалтгүй орчинд хэрхэн амьдралын төлөө тэмцэж буйг 6 жилийн турш баримтжуулж кино болгон бүтээжээ.
Найруулагч Ч.Хоролдорж “Цагаан хадны өнгө” баримтат кино нь Францын “Petite Maison Production” болон Монголын “iCity Films”-ийн хамтын бүтээл юм.

