Монгол Улсын Консерваторын сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Let’s Dance 2026” бүжгийн тэмцээн боллоо.
Тус тэмцээн нь сурагчдын авьяас чадвар, уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тайзны соёлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ багаар ажиллах чадвар, хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.
Тэмцээнийг Ч.Сарнайцэцэг багштай Ардын болон сонгодог бүжгийн төгсөх 3в курс зохион байгууллаа.
Тэмцээнийг гранпри шагналыг Б. рхонтуул багштай Ардын бүжгийн 8д анги хүртсэн бол нэгдүгээр байрт Г.Өлзийням багштай Үндэсний хөгжмийн 8б анги, хоёрдугаар байрт Б.Ариунжаргал багштай Сонгодог хөгжмийн 7а анги, гуравдугаар байрт Ч.Удвал багштай Сонгодог хөгжмийн 8а анги шалгарчээ. Мөн бүжиг циркийн ангиллын нэгдүгээр байрт С.Энхзаяа багштай Циркийн 9в анги, хоёрдугаар байрт Т.Дэлгэрцэцэг багштай Сонгодог бүжгийн 8г анги шалгарсан байна.


