Ирэх онд 30 жилийн ой нь тохиох “Guys” хамтлагийнхан эл ойдоо зориулан “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” уран сайхны киног бүтээснээ кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож байна. Кинонд тус хамтлагийнхнаас гадна “Монгол” театрын үүсгэн байгуулагч, жүжигчин Н.Баярмаа гол дүрд тогложээ.


