“Монгол” арт галерей БНСУ-ын Гвангжу хотноо зохион байгуулагдаж буй 17 дахь удаагийн Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ амжилттай оролцож байна.
Өнөө жилийн арт фэйр зохион байгуулагдаж буй “Ким Дэ Жүн” конвеншн цогцолбор төвийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан (1998–2003), ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч, 2000 оны Нобелийн Энх тайвны шагналт Ким Дэ Жүн (1924–2009)-ээр нэрэмжит болгон байгуулжээ. Тэрбээр Хойд болон Өмнөд Солонгосын “Friends”, энх тайвны яриа хэлэлцээг эхлүүлснээрээ түүхэнд тэмдэглэгдсэн бөгөөд уг цогцолборт түүний амьдрал, түүхийг харуулсан дурсгалын музей байрладаг.
Энэ удаагийн арт фэйрт дэлхийн 13 орны (АНУ, Япон, Хятад, Герман, Испани, Энэтхэг, Саудын Араб зэрэг) 80 гаруй галерей, 650 орчим уран бүтээлчид оролцож буй бөгөөд VIP цуглуулагчдын хөтөлбөр, залуу уран бүтээлчдийг дэмжих арт тур, хүүхэд залууст зориулсан соёлын боловсролын арга хэмжээ болон гадна талбайн арт эвентүүд зэрэг олон талт үйл ажиллагаанууд өрнөж байна.
Энэ удаад “Монгол” арт галерейгаас тус галерейд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан авьяаслаг залуу уран бүтээлчдийнхээ төлөөллийг олон улсын арт маркетэд идэвхтэй дэмжин, уран бүтээлийг нь дэлхийн тайзнаа толилуулан оролцож буй аж.


