Канадын “Heated Rivalry” цувралаар олны танил болсон жүжигчин Коннор Сторри “Marvel” студийн удахгүй бүтээх “Ghost Rider” кинонд хорон санаатны дүр бүтээхээр хэлэлцээр хийж байгаа талаар “People” сэтгүүл мэдээлжээ.
Хэрэв хэлэлцээр амжилттай болбол тэрбээр уг киноны гол дүр болох Ghost Rider-ын дүрийг бүтээх Райан Гослингийн эсрэг тоглох юм. Одоогоор Сторригийн бүтээх дүрийн нэр болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл ил болоогүй байна. Мөн “Marvel” студи жүжигчний оролцох, эсэхийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа аж.
“Ghost Rider” киног “Deadpool & Wolverine” бүтээлээрээ танигдсан найруулагч Шон Леви найруулах бөгөөд зохиолыг Жонатан Троппер бичиж байна. Киноны зураг авалтыг 2027 онд Нью-Йорк хотод эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин нээлтийг 2028 оны долоодугаар сарын 28-нд хийхээр товлосон байна.
Коннор Сторри “Heated Rivalry” романтик цувралд Оросын хоккейчин Илья Розановын дүрийг бүтээснээр олон улсын үзэгчдийн анхаарлыг татсан. Тэрбээр мөн “Joker: Folie à Deux” кинонд тоглож, “Saturday Night Live” нэвтрүүлгийг хөтөлж байсан бөгөөд инээдмийн цувралын зочин жүжигчний төрөлд “Эмми”-гийн шагналд нэр дэвшжээ.

