Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Сэр Иан Маккеллен: Бид хагас зуун жилийн өмнө хүсэл тэмүүлэл дүүрэн залуу жүжигчид байхдаа анх танилцаж байлаа
Кино

Сэр Иан Маккеллен: Бид хагас зуун жилийн өмнө хүсэл тэмүүлэл дүүрэн залуу жүжигчид байхдаа анх танилцаж байлаа

Урлаг Урлаг30/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын нэрт жүжигчин, Английн тайз, дэлгэцийн урлагийн домогт төлөөлөгч Сэр Иан Маккеллен дотнын найз Сэр Патрик Стюартын гэгээн дурсгалд зориулан фэйсбүүк болон инстаграм хуудсандаа дурсамжаа хуваалцжээ.

Түүний найз, Холливудын нэрт жүжигчин, Английн тайз, дэлгэцийн урлагийн домогт төлөөлөгч, Сэр Патрик Стюарт аравдугаар сарын 28-ны лхагва гарагт 86 насандаа таалал төгссөн юм.

Сэр Иан Маккеллен нийтлэлдээ, “Юуны өмнө Патрик бол Английн хойд хэсэгт орших, өөрийнх нь насан туршдаа хайрлаж, бахархаж явсан Йоркшир мужийн уугуул хүн байлаа. Түүний аялгатай яриа, бодол санаа, мэдрэмжээ шулуухан илэрхийлдэг зан чанараас нь Йоркшир хүний мөн чанар тод харагддаг байсан юм. Йоркширийн эрчүүд үнэнийг таллаж хэлэх, чухал асуудлаас бултахыг тэвчдэггүй. Патрик сэтгэл хөдлөлөө нуулгүй илэрхийлдэг хүн байсан нь түүнийг итгэж болохуйц, биширмээр, миний хувьд бүр хайрлаж явдаг хүн болгосон юм.

Бид хагас зуун жилийн өмнө “Royal Shakespeare Company”-д хүсэл тэмүүлэл дүүрэн залуу жүжигчид байхдаа анх танилцсан ч нэг жүжигт хамт тоглож байгаагүй. Түүний тухай миний хамгийн тод дурсамжуудын нэг нь хэдэн жилийн дараа Лондон хотын төвд гудамжинд тааралдсан үе юм. Тэр надад “Star Trek” цувралын гол дүрд тоглох санал хүлээн авснаа ярьж билээ.

Би түүнд “Гэхдээ Патрик минь, Их Британид бий болгосон тайзны жүжигчний карьераа бодооч. Холливудад очоод олон жил сураггүй болох эрсдэлтэй нүүр тулахыг үнэхээр хүсэж байна гэж үү?” хэмээн хэлж байлаа.

Гэвч тэр эрсдэл хийсэн. Тэр шийдвэрийг гаргасанд нь бид бүгдээрээ талархах учиртай. Зөвхөн түүний үнэнч “Star Trek”-ийн шүтэн бишрэгчид төдийгүй кино, театрын үзэгчид ч үүний үр шимийг хүртсэн юм. Тэрбээр олон улсын хэмжээний од болсон нэр хүндээ ашиглан “X-Men” зэрэг амжилттай кинонуудад тоглохоос гадна Шекспир, Ибсен, Артур Миллер, Питер Шаффер, Харолд Пинтер, Сэмюэл Беккет нарын сонгодог жүжгүүдэд гайхалтай дүр бүтээж байв. Тэрээр Стратфорд-апон-Эйвон, Лондонгийн “West End” болон Бродвейн тайзнаа үзэгчдийг бишрүүлсэн юм.

Америк бол түүний сонгож, эх орноо болгосон газар байлаа. Тэнд тэрбээр хайртай Саннитэйгээ учирч, Санни нь өвдөхөд ч, эрүүл байх үед ч, амьдралын сайн муу бүх цагт нь халамжлан түшиж байв. Гэсэн хэдий ч Патрик өөрийн уг гарал, эх орныхоо үндсийг хэзээ ч мартаагүй.

Атлантын далайн хоёр эрэгт өөрийн үеийн хамгийн хүндлэгдэж, хайрлагдсан жүжигчдийн нэг болсон түүний хамгийн их бахархдаг амжилт нь Йоркшир дахь Хаддерсфилдийн их сургуулийн канцлераар томилогдсон явдал байлаа.

Түүний сүүлчийн дэлгэцийн дүр болох “Avengers: Doomsday” киноны тоглолтыг бид хараахан үзээгүй байна” хэмээн бичжээ.

View this post on Instagram

A post shared by Ian McKellen (@ianmckellen)

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Сон Хе Гё “Stand” агентлагтай онцгой гэрээ байгууллаа

30/10/2026
Кино Урлаг

“Star Trek”, “X-Men” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө

30/10/2026
Кино Урлаг

ФОТО: “ОВГОР” МУСК-ны эшлэлүүдээс

30/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink”-ийн Жисү “Addicted” шинэ дуугаа цацлаа

30/10/2026

Сон Хе Гё “Stand” агентлагтай онцгой гэрээ байгууллаа

30/10/2026

Сэр Иан Маккеллен: Бид хагас зуун жилийн өмнө хүсэл тэмүүлэл дүүрэн залуу жүжигчид байхдаа анх танилцаж байлаа

30/10/2026

“Star Trek”, “X-Men” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө

30/10/2026

ФОТО: “ОВГОР” МУСК-ны эшлэлүүдээс

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.