Их хотын соёл, урлагийн өнгө төрхийг тодорхойлогч нийслэлийн “Улаанбаатар” театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт бямба гараг /2026.11.07/-т боллоо.
Түүхт ойн хүрээнд зохион байгуулагдсан тус тоглолтод театрын өнөө цагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, үндэсний өв соёл, ардын урлаг, дэлхийн сонгодог бүтээлүүдээс дээжлэн үзэгч олондоо өргөн барилаа.
Тоглолтын хөтөлбөрт “Улаанбаатар” театрын түүхэн замналыг илтгэх томоохон хэмжээний дуулалт жүжгүүдийн хэсгүүд, хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн дэлхийн сонгодог уран бүтээлүүдийг сорчлон толилуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн, өндөр түвшний тоглолт болсныг онцолж байна.




