Өмнөд Солонгосын “BIGBANG” хамтлагийн ахлагч G-Dragon Хонконг дахь тоглолтынхоо үеэр “YG Entertainment”-ийн үүсгэн байгуулагч Ян Хён Сокт талархал илэрхийлж, түүнийг “BIGBANG-ийн загалмайлсан эцэг” хэмээжээ.
Тус хамтлагийн 20 жилийн ойн дэлхийн аялан тоглолтын хүрээнд 2026 оны арваннэгдүгээр сарын 17-нд Хонконгийн “Кай Так” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр G-Dragon үзэгчдэд хандан Ян Хён Сокийг онцлон дурдсан байна.
Тэрбээр “Би энэ хамтлагийн аав нь байж болох ч “BIGBANG”-ийн загалмайлсан эцэг бол тэр хүн. Энэ бүхний суурийг хэн тавьсан бэ. Том зургаар нь хэн төлөвлөж, бүтээсэн бэ. YG-д нижигнэсэн алга ташилт өргөцгөөе” хэмээн хэлжээ.
G-Dragon-ы энэхүү үг нь “BIGBANG” хамтлагийн үүсэл хөгжил, амжилтад Ян Хён Сок болон “YG Entertainment”-ийн оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байв.
G-Dragon 2023 онд “YG Entertainment”-аас явж, “Galaxy Corporation”-той гэрээ байгуулсан ч хуучин агентлагтайгаа харилцаагаа хадгалсаар ирсэн юм. Тухайлбал, “YG Entertainment” түүний G-Dragon болон GD зэрэг тайзны нэрийн барааны тэмдгийн эрхийг үнэ төлбөргүй шилжүүлсэн билээ.

