К-попын томоохон хөгжмийн наадмуудын нэг болох 2026 оны “MAMA awards” шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 20, 21-нд Японы Осака хотын “Kyocera Dome” цэнгэлдэх хүрээлэнд хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.
BTS хамтлаг энэ жилийн “MAMA awards”-аас нийт таван шагнал хүртэж, дөрвөн томоохон шагналын хоёрынх нь эзэн боллоо.
Тус хамтлаг эхний өдөр оны шилдэг уран бүтээлч (Artist of the Year), шилдэг эрэгтэй хамтлаг (Best Male Group), “Фенүүдийн сонголт – Эрэгтэй уран бүтээлчдийн шилдэг 10” шагнал хүртсэн бол хоёр дахь өдөр “Arirang” цомгоороо оны шилдэг цомог (Album of the Year), “Swim” дуугаараа шилдэг 10 дуу ангилалд шалгарчээ.
BTS дэлхийн аялан тоглолтын хуваарийн улмаас ёслолд биечлэн оролцож чадаагүй бөгөөд видео мэндчилгээ илгээсэн байна.

