Испанийн Канарын арлуудын Гран Канариа арлын Терор хотноо арваннэгдүгээр сарын 16-20-ны хооронд 10 дахь удаагаа зохион байгуулагдсан “Villa de Teror” олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (X International Opera Singing Competition “Villa de Teror”) боллоо.
Энэхүү уралдаанд нийт 18 дуучин шалгаран оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн дуурийн дуучин Г.Мөнхцэцэг олон улсын шилдэг дуучидтай авьяас чадвараараа өрсөлдөн, гала концертод онцгойрон шалгарч, тэргүүн байр болон 1,500 еврогийн шагналын эзэн болжээ.

