Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүх оддын хүндэтгэлийн тоглолт болно

Бүх оддын хүндэтгэлийн тоглолт болно

Урлаг Урлаг11/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bagsh_50-n_jnl4480714782012-04-11-09-25[www.golio.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

БСШУЯ-ны сайдын 56 тоот тушаалын дагуу  Монгол Улсад мэргэжлийн хөгжмийн багш бэлтгэж эхэлсний 50 жилийн ой энэ онд тохиож буй. Иймд энэ сарын сарын 11,12-ны өдрүүдэд 50 жилийн ойн хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал, бүх оддын хүндэтгэлийн тоглолтыг хийх гэж байна. Эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 11-нд 13.00 цагт СУИС-ын  Соёл Боловсролын Сургууль дээр энэ сарын 11-ны 13:00 цагт болох юм. 
Харин бүх оддын тоглолт энэ сарын 11-нд Бөхийн Өргөөнд 19:00 цагт ганцхан удаа болох аж. Тоглолтод Багшийн сургуулийн хөгжмийн салбараас төрөн гарсан Төрийн шагналт, Ардын жүжигчин  Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж, Ц.Чинзориг, Урлагийн Гавьяат зүтгэлтэн  Ч.Сангидорж, З.Батсүх, Б.Бямбабаяр , Т.Сэр-Од,  Д. Цэцэрлэг нараас эхлэн Монголын үе үеийн шилдэг  авьяаслаг хөгжмийн зохиолчдийн  сор болсон уран бүтээлийн  дээжээс “од”  болсон уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Шилдэг хөгжмийн зохиолчдын цорын ганц шилдгийн шилдэг бүтээл орж байгаагаараа онцлог юм. Энэхүү тоглолтод Улсын филармони симфони найрал, “Voice” групп, ТС Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин  Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат, С.Жавхлан, Д.Ширмэнтуяа, Х.Болормаа, Соёлын тэргүүний ажилтан  Г.Эрдэнэтунгалаг, Н.Баасандорж, Л.Банзрагч, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Чинболор, Э.Оюумаа, Дуучин СТА Э.Гантулга, Л.Байзда, “Цэцэг” хамтлагийн Ч.Батболд, “Нисванис”,  “Anemone”  хамтлаг оролцоно.
 
Тоглолтын ерөнхий найруулагч, продюсероор аранжировшик Соёлын тэргүүний ажилтан Н.Халиун, зөвлөхөөр Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, туслах найруулагчаар Улсын Филармоний менежер Б.Эрдэнэ-Оюун, менежерээр УДЭТеатрын менежер Соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэл, Бөхийн Өргөөний менежер Цэвэлмаа нар ажиллаж байгаа юм. 
 

Дэлгэрэнгүй мэдээллийг:99003910, 99117000, 99097379, 99199794

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна

01/07/2025

“The Hu – Uvs 100” тоглолт болно

01/07/2025

Дуучин Б.Амархүү өнөөдөр 38 нас хүрч байна

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.