Зохиогч: Урлаг

Бүх нийтийн биеийн тамир, бодибилдинг, фитнесийн  спортыг хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдрын хөгжлийг төлөвшүүлэх зорилготой “Anuxai’s fitness” шоу төслийн гуравдугаар улирал өнөөдөр эхэлж байна. Реалити шоу нэвтрүүлгээр дамжуулан хүний бие организм богино хугацаанд хэрхэн эрүүлээр өөрчлөгдөх боломжтойг таниулах юм. Бодибилдинг, фитнесийн ДАШТ-ий хошой аварга Н.Ануужингийн “Anuxai’s fitness” реалити шоу төсөл гурван жилийн дараа гурав дахь бүлгээ үзэгч олны хүртээл болгож буй нь энэ юм. Тэрбээр өөрийн олон жилийн хөдөлмөр, амжилтын туршлага дээрээ үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ. ”Өөртөө хувьсал хий” уриатай фитнес шоу өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдэд хүрэхэд бэлэн…

Read More

Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, Алт, Мөнгө, Хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид эх орондоо нэгдэж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд чуулах нь ээ. Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 2025 оны 04 дүгээр сарын 16-наас 22-ний өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагуудад Д.Сүхбаатарын талбайд баригдсан том асарт үнэ төлбөргүй тоглож, итгэмээргүй гайхамшигт үзүүлбэрүүд, сургуультай амьтдын сэтгэл хөдөлгөм үзүүлбэрүүдийг толилуулах нь ээ. Та бүхнийг…

Read More

Урин хавар урссаар Уулсын дээгүүр давсаар Ургамал амьтан сэрээсээр Учрах хоёрыг ойртуулсаар хавар ирлээ. МУСТА, Дуучин Хүрэлээтэй хамтдаа “Хонхон дуутай хавар”-аа угтан, дурсамжаа мөнхлөхийг урьж байна. Их Нацагдоржийн “Бүхий олон багачуудаа”-с эхлээд, Уяхан цэнхэр хаврыг сонсон сувдан нулимстай үеэ санан дурсаж, “Мөрөөдлийн зүг” дэгдэн гүйж, Бага насны он жилүүдээрээ аялан, Арав дахь хавраа санан, Зургаан сарын цэцгийг зүүдэлж, Зуун зуунд ерөөл өргөж, Ангийн охиноо Арван жилийн дурсамжиндаа хадгалж, Төгсөх сурагчийн уянгатай Багшдаа баярлалаа гэж дахин нэг хэлж дурсамжийн хуудсаа зузаалан “Хонхон дуутай хавар”-т хамгийн хайртай бүхэнтэйгээ саатан морилж, дуунд уяран уусаж, нэгэн үдшийг хөөр дүүрэн өнгөрүүлэхийг үе үеийн төгсөгчид минь хүсэж…

Read More

Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль 2025 оны 02-р сарын 16-наас 22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа. Фестивалийн онцлох үйл явдлын нэг болох “Хурд” хамтлагийн тоглолт маргааш буюу бямба гараг 2025.02.22/-т 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болно. Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа тоглож, знэ төлбөргүй тоглолтоороо үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх болно. Та бүхнийг энэхүү гайхалтай тоглолтод хүрэлцэн ирж, өвлийн фестивалийн уур амьсгалыг хамтдаа мэдрэхийг урья.

Read More

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тусгай хөтөлбөртэй хуучны сэтгэлд хоногшсон аялгуут дуунуудаас бүрдсэн “Nostalgia Vol.2”  тоглолтыг гуравдугаар сарын 9-ний 15.00 цагаас  Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ. Тоглолтод: * “Анир” поп оркестр * “Инээмсэглэл” хамтлаг * Дуучин Ө.Уянга /МУГЖ/ * Дуучин Ч.Мишээл нар оролцоно. Хуучны сэтгэлд хоногшсон гайхалтай уран бүтээлийг орчин үеийн шийдэлтэй хослуулан үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн болж байна. Хэзээ: 2025.03.09-нд 15:00 цагаас Хаана: Cоёлын төв өргөө Тоглолтын талаарх мэдээлэл: 96664777. 88005885 Тасалбар: Цахим захиалга: https://ticket.mn/event/2471 Биет тасалбарыг: Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/ Shangri la…

Read More

Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, түүнтэй холбоотой зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестиваль 2025 оны 02 дугаар сарын 16-аас 22-ны өдрүүдэд 10:00-21:00 цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д болно. Фестивальд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж: “Шинэлэх ёс”, “Цагаан сар”, “Түүхэн хөгжим”, “Язгуур урлаг”, “Хувцас, эдлэл хэрэглэл”, “Халх”, “Казах”, “Буриад”, “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө, “Тэмээн жин”, “Цаатан”, “Эрдэнэт сүрэг”, “Монгол банхар, тайга анч нохой, шувуучлахуй” өртөөгөөр зочилж, сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцохыг урьж байна.

Read More

ЮНЕСКО-ийн дэргэдэх Соёлын олон төрлийг дэмжих “Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр нийгмийн тэгш байдлыг дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлэх “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ БА ЭНТРЕПРЕНЕРШИП” бизнес инкубаторын хөтөлбөрт эмэгтэй уран бүтээлч, гар урчууд, бизнес эрхлэгч болон оюутнуудыг урьж байна. Хөтөлбөрийн зорилго нь эмэгтэй уран бүтээлч, гар урчуудын шинэ санаа, гарааны бизнесийг эрхлэх ур чадварыг дэмжих замаар нийгмийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Хөтөлбөрийн зорилтот бүлэг бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхлэх сонирхолтой эмэгтэй уран бүтээлч, гар урчууд, Соёл, урлагийн чиглэлээр суралцагч 3, 4-р дамжааны эмэгтэй оюутнууд, бизнесээ хөгжүүлэх сонирхолтой эмэгтэй бизнес эрхлэгч нар байна. Хөтөлбөрт оролцогчдыг 2025 оны 1-р сарын 20-ны…

Read More

“Хар тас” хамтлаг болон дэлхийн алдарт “Snap!” хамтлагийн гишүүн Turbo B нарын хамтарсан тоглолтын талаар хэвлэлийн хурал боллоо. Энэ үеэр “Хар тас” хамтлагийн ахлагч Марка “Маргааш буюу 12-р сарын 28-нд манай хамтлагийн түүхт 33 жилийн ойн баярын тоглолт болох гэж байна. Энэ тоглолтыг би 30 гаруй жил мөрөөдөж явсан. Домогт “Snap!”-ыг урин авчирсандаа баяртай байна. Мөрөөдөл биелдэг юм гэдэг үнэн юм байна. Одоо нэг ширээн дээр цуг сууж байна, Маргааш нэг тайзан дээр цуг тоглоно. Миний мөрөөдөл биелж байна. Тоглолт маань 3-4 цаг үргэлжилнэ” гэсэн бол “Snap!” хамтлагийн гишүүн Turbo B “Маргааш хэр их хүн ирэх, ямар уур амьсгалтай байхыг…

Read More

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар –2024” аяны хүрээнд “Youth Voice-2024” тоглолт ӨНӨӨДӨР болох гэж байна.  “Youth Voice-2024” тоглолтод орчин үеийн залуу хип хоп артистууд, рок попын ургалд өөр өөрсдийн өнгө төрхөөрөө ялгарч чадсан дуучин Цэцэ, Наагий, Оюу болон “Анир” поп оркестр, DJ нарын хамтрал цоо шинэ хөгжмийн найруулга, хэмнэлээр эгшиглэхээс гадна гэрлийн шоу үзүүлбэр бүхийн DJ сет энэ үдэш задрах болно. Хэзээ: 2024.11.29 19:00 цагт Хаана: MPM Event Hall Үнэ төлбөргүй СҮҮЛИЙН 100 ОРЛЦОГЧИЙГ БҮРТГЭЖ БАЙНА. Дараах холбоосоор бүртгүүлнэ үү https://docs.google.com/…/1FAIpQLSd22vRekP8h9M…/viewform

Read More

​​​​​​Нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчид, соёлын ажилтнууд, дүүргүүдийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн оны шилдгүүдийг тодруулах “Алтан Хангарди-2024” наадам МАРГААШ “Crocus Event Hall”-д болно. “Алтан Хангарди-2024” наадамд нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд буюу Нийслэлийн Улаанбаатар театр, Нийслэлийн Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Улаанбаатар хотын музей, Багануур дүүргийн соёлын ордон, Багахангай дүүргийн соёлын ордон, Баянзүрх дүүргийн соёлын ордон, Хан-Уул дүүргийн соёлын ордон, Сонгинохайрхан дүүргийн соёлын ордон, Налайх дүүргийн соёлын ордон, Чингэлтэй дүүргийн соёлын төвийн уран бүээлч, ажилтан албан хаагчид оролцож оны шилдгээ дараах номинациудаар тодруулна. Үүнд: Шилдэг Үйлчилгээний ажилтан,…

Read More