Нэгэн үе монгол бөхийн торгон ногоон дэвжээг эзэгнэж явсан А.Сүхбат аваргын отгон эхнэрийн төгс галбирыг та харж байна. Ямарч эр хүн шунан дурлахгүй байхын аргагүй гоо үзэмжийг илтгэсэн энэ бие хааг цогцлооход бурханы төгс бүтээл байхаас гадна Н.Гарамхандын өөрийн спортлог, дайчин чанар ч ихэд нөлөөлсөн нь тодорхой.
Н.Гарамханд гэх энэ бүсгүй бодибилдинг фитнессээр хичээллэж, олон тэмцээн уралдаанд гоо үзэсгэлэн, төгс бие галбирын хөгжлөөрөө олон эрийн нүдийг хужирлаж, охид бүсгүйчүүдийн үлгэр болж чадсан нэгэн. Тэрээр аваргын удаах эхнэр болж, үрийн зулай үнэрлэсэн ч биеэ сайхан хэвээр нь хадгалж одоо хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа юм.
Юутай эмэгтэй хүний гоолиг биений төгс илэрхийлэл, эрчүүдийн нүдийг унагахаас аргагүй сайхан галбирыг энэ бүсгүй бүрэн илтгэж. Иймдээ ч зоригтой нуцгэлж, дүрээ фото хальснаа мөнхөлж чаджээ.