Ангилал: Дуу хөгжим

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 4. Ангараг гараг. Тугчин одтой, 8 цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана.

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч төвийн нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 13-18 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

“Зорилготой залуу гэр бүл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын санаачилсан “Аз жаргалын эрэлд” бодит төсөл нэвтрүүлгийн уран сайхны зөвлөх Аси буюу Р.Алтансүхтэй нэвтрүүлгийн талаар цөөн хором ярилцлаа.