Ангилал: Дуу хөгжим

Тайз дэлгэцийн олон бүтээлд тайзны зураач, нүүр хувиргагчаар ажиллаж яваа make-up, artist Л.Цэрэндуламтай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 9-нд “Mongolian Art Show” хэмээх нэгэн өвөрмөц шоуг хийх гэж байгаа юм.

Балжиннямын гэхээс илүү Сэлэнгийн Баттөр гэж олноо танигдсан СТА дуучин Б.Баттөр “Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ” бие даасан тоглолтоо нутгийнхаа ард түмэнд өргөн барих гэж байгаа билээ. Гавьяат жүжигчин У.Далантай түүнийг “Сайхан хоолойтой, дүрд хувирч чаддаг, сайн жүжиглэдэг дуучин. “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ариг Баттөр шиг сайн дуулсан хүн одоогоор алга” хэмээн тодорхойлсон байдаг. Дуучин Б.Баттөртэй тоглолтынх нь талаар болон урлагийн тухай ярилцлаа.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 5. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 16. Ангараг гараг. Онгоц одтой, 5 шар мэнгэтэй цагаагчин могой өдөр.

2015 оны 05 дугаар сарын 04-ний 21 цагаас 05 дугаар сарын 05-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын давхарласан 15. Сумъяа гараг.

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар сэрүүсч 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.