Ангилал: Дуу хөгжим

2015 оны хоёрдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, говийн болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, баруун зүгийн нутийн өмнөд хэсэг болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 16-21 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2 хэм хүйтэнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

Гэгээн хайрын баяраар хайртдаа зориулж шоколад бэлэглэдэг нандин уламжлал байдаг. Гэхдээ зүгээр ч нэг шоколад бус өөрийн гараар хийж чимэглэсэн амтат шоколад байх нь бий. Тэгвэл та ч гэсэн энэхүү жороор хайртдаа зориулж гэнэтийн бэлэг бариарай

Өнгөрсөн онд БНСУ-ын Инчон хотноо болж өндөрлөсөн Азийн XVII наадмын шилдэг сагсчны нэгээр тодорсон Монголын улсын шигшээ багийн тоглогч, “Төрийн банк”-ны харилцааны менежер Т.Санчиртай ажил, спортынх нь талаар ярилцсанаа уншигч авхай танд хүргэж байна.

Монголын Орчуулагчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаан”-д оролцогсдын шилдэг бүтээл бүхий “Сонгодог өгүүллэгийн дээжис-2” өгүүллэгийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Сар шинийн өмнөхөн хэвлэгдэн гарч буй энэхүү номонд Харуки Мураками, А.П.Чехов, Чарльз Диккенс, Элис Мүнро, Р.Акүтагава, Эрнест Хэмингуэй, Габриэл Гарсиа Маркес, Ги дө Мопассан нарын дэлхийд алдартай томоохон зохиолчдын өгүүллэгүүд орсон байна.

Катерина Мириманова хэмээх энэ гайхалтай бүсгүй нэг жилийн дотор өөрөөсөө бүтэн нэг хүнийг гаргаж чадсан. Тодруулбал, 120 кг жингээ 60 кг болтол нь бууруулж чадсан юм. Тэрээр зөвхөн өөрөө турж, сайхан болоод зогсохгүй олон бүсгүйчүүдэд урам, зориг төрүүлж, хүссэн жиндээ хүрэхэд нь тусалж байна. Тэрээр өөрийн амьдрал, туршлагаа бичсэн “Минус-60” хэмээх ном нь хэдийнэ бестселлэр болсон билээ.