Ангилал: Дуу хөгжим

Оо Тиймээ. Хорвоо хичнээн баян тансаг ч гэсэн мөнгөний хууль үйлчилж байна. Мөнгөгүй бол хоолныхоо дэргэд өлбөрч үхнэ хүсэлдээ боогдож үхнэ. Мөнгөтэй бай, мөнгөтэй бай…

Бидний амьдардаг бөмбөрцөг маань халуун хүйтэн
Бөөрөнхий бас хавтгай биетэй шороо тоосноос
Сансрын зайд тогтсон нэгэн цул эрхэс
Сайн муу хүмүүс амьтай голтой бүхэн агаар ус энэ бүхэн дэлхий

Нэг мянга есөн зуун ерөн долоон оноос хойш Дайн ба энх амьдралын үнэн бодит зүйлийг дуулан дөрвөн жилийн нүүрийг үзэн алдаж онож байсан үеэ дуу болгон тайлан тавин бид дуулж байна. Машийн хүү Наба эргэж буцахгүй зөвхөн рэпийг дуулна гэсэн энэ л үгээр тангараг өргөн зогсохдоо зөв гэсэн нэг л бодол миний толгойд эргэлдэж эргэлзэж буцахгүй

Би чинЬ сэтгэлдээ биендээ харамгүй байвал хайр минь сэвтээ
Би хайрлаж чадахгүй ээ ондоо охинг хэзээ ч гэхдээ
Бие сэтгэл минь бусдыг өөрийн болгох олон мэхтэй ч
Би хэзээ ч чамаас урвахгүй дээ чи минь итгээч

Атаатан араатан дайсан, арван мянганы тэртээд ч байсан
Аглаг шигүү ой тайгаа, адуу малаа бэлчих талаа
Аугаа түүхтэй дээдсээс, ардын аман бичээсээс
Атгаг хорон санааг бус, анд нөхдийн нэг санаа тус

Намайг гэсэн сэтгэлийг чинь нандигнаж явъя нандин эрдэнэ минь
Намайг санах тоолонд дуу хоолой минь чамтай хамт бүсгүй минь
Насан туршдаа бид итгэл мөрөөдлөөр жигүүр хиинэ
Найз нь аз жаргалынхаа төлөө нууцхан хөдөлмөрлий

монгол гэж бичээд гүүгэлд
морин дээрээс дэлхийг чичиргэж байсаныг бүү хэл
модерн үеийн хошин бичиг тэр их түүхэнд
түрүүлж гишгэнэ бусдыг дагуулах залуучууд бид

Төрөхөд өлгийн дээр бичүүлнэ төгсөхөд чулуун дээр сийлүүлнэ
Толгой тархийг чинь гийгүүлнэ эхлэл адгийг нийлүүлнэ
Чиний нүдэн дээр эхэлсэн өөрийгөө бэлдэж бэхэлсэн
Дуу минь тэсэрчийнэ дэлбэрчийнэ эхнээсээ яг эхэлжийн