Ангилал: Дуу хөгжим

Хэй Залуусаа зун цаг иржийн бүх юм сайхан болох гэжийн
Нэг л өглөө наран гийх нь би түүнийгээ харна гэх нь
Ургасан ягаан цэцэгс юутай сайхан гэтэл
Дурласан залуугын дотор түүнээс сайхан сэтгэл

Би чамд хайртай гэдэг үг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлье хайрын үгийг чангаараа
Зүрх зөрүүд зангаараа хайрлая хэмээн дэвэрчийна
Цонхны цаана зун цаг ирсэн зөөлөн бороо шивэрчийна

Бид нар энэ дуундаа нийгмийн ганц хоёр ялгааг зүйрлэсийн.
Нэгэн залуугийн тухай дуулахад арав хорин асуудал нүүрлэсийн.
Энэ юу вэ? Гэвэл нийгмийн хоёр давхаргын хоорондох ялгаа.
Гэтэл хүүгийн хармайнд нүхээр нь амьдралаа харах зос нь алга аа.

Би зөвхөн чинийхээ янагийн харцаас жинхэнэ хайрыг хүссэн
Би тэгэхээр чинийхээ ядаж хэлсэн үгэнд чинь сэтгэлээ зүссэн
Одоо чиний минь хайрын тэнгэрт хайрын үүл нь нүүлээ
Огт ирэхгүй хайрынхаа зүгээс намайгаа битгий хүлээ

Хичээл хичээлдээ би муу
Хараал идсэн F-ээр дүүрсэн дэвтрийг минь харах уу
Ардын багш намайг уйлуулдаг дуулуулдаг
Аз болоход миний нөхөд надад хичээл хуулуулдаг

Зүгээр л явж байгаад машинд дайруулж үхэх шахлаа
Жолооч харин хараал урсган шүлсэндээ хахлаа
Хүн үхэх шахаад байхад даварсан хөгшин төгцөг чинь
Миний оронд байсансан бол тэр муу өгзөг чинь