Өвөрмөц хоолой, өөрийн үзэл бодолдоо тууштай үзэсгэлэнт дуучин бүсгүй Лана Дел Рей (Lana Del Rey) нэг үеэ бодоход олонд илүү танигдах болжээ. Гэхдээ бид түүний хар тамхи мэт мансууруулам, гайхалтай өвөрмөц дууг нь л сонсдог болохоос түүний амьдрал руу өнгийн харж байсангүй. Иймд та бүхэндээ нууцлаг, ихэмсэг Лана Дел Рейн ээдрээт амьдралын тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Ангилал: Нийгэм
Хятадын Гирин мужийн оршин суугч 54 настай Цун Янь турахын тулд дөрвөн жилийн турш 40 кг хүнд жинтэй чулууг толгой дээрээ тавьж явсан гэнэ. Тэрээр энэ аргын тусламжтайгаар 30 кг хаяж чадсан байна. Хятад эр 15 кг чулуу анх толгой дээрээ тавьж эхлүүлсэн бөгөөд аажим аажмаар нэмсээр байжээ хэмээн CCTV News-д мэдээлжээ.
Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж, нум сум харван цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг үндэсний их баярын наадмын өдрүүд ойртож байна. Өнгөрсөн жилээс эхлэн НЗДТГ-аас Чингисийн талбайд үндэсний их баяр наадамд зориулсан бүрэн хэмжээний амьд тоглолт бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ жилийн хувьд Монгол түмний хайртай хамтлаг “Харанга” хамтлаг төв талбайд бүрэн хэмжээний тоглолтоо тавихаар болжээ. Баяр наадмаа дуу хууртай баяр цэнгэлээр дүүрэн өнгөрүүлэх наадамчин олон та бүхнийг төв талбайд хүрэлцэн ирж “Харанга”-тай хамт наадаарай.
Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тус үзэсгэлэн нь монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрхийг нээн илрүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг билээ. Энэхүү монгол-солонгосын хамтарсан шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэл, Монголын Уран Зургийн Галерей, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, зураач Л.Бумандорж, Солонгос улсын Тэжон хот дахь олон улсын соёл урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулж, хэд хэдэн байгууллага ивээн тэтгэдэг бөгөөд 2015 оны 6-р сарын 24-ний 16:00 цагаас Монголын Уран Зургийн Галерейд нээгдэн шагналын эздийг тодруулах юм.
NBA-ийн аваргын төлөөх долоо дахь тоглолт өнгөрсөн нэг дэх өдөр болж, энэ улирлын аварга багаар “Кливленд Кавалиерс” тодорсон билээ. Тэд өрсөлдөгч баг “Голден Стейт”-ийг 93:89-өөр хожсон бөгөөд тоглолтын сүүлийн минутад Леброн Жэймес “Голден стейт” багийн тоглогч Андре Игудалагийн довтолгоог түүхэнд бичигдэх шилдэг хаалт хийж багийн ялалтыг шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Филармони 6-р сард “Монголын сайхан орон” зорилтот төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Дэлхийн суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Симфони №6”, “Жилийн дөрвөн улирал” зэрэг бүтээлээс бүрдсэн сонгодог хөгжмийн тоглолтоо үзэгч сонсогчдодоо толилуулахаар болжээ.
П.И.Чайковский Орос хүн гэдгээрээ бахархдаг, эгэл жирийн нэгэн. Тэрээр 1840 онд мэндэлсэн бөгөөд төрөлх Воткинск нь уулын үйлдвэрийн суурин бөгөөд тосгоноос ялгагдах юмгүй жижигхэн газар амьдардаг байв.
Усанд живэх шахсан Улаанбаатарын хамгийн хөгжилтэй 14 пост
Роналдугийн талбай дээрхи хамгийн ууртай үе ба ширүүн зодоон /Видео/
Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна. Нарны аймгийн гол эрхэс нар өнөөдөр экватораас хамгийн их холдож хойд бүсийн улс орнуудад хамгийн урт өдөр тохиодог гэнэ. Энэ бүсэд арванхоёрдугаар сарын 21, 22-ны өдөр нар экватор руу хамгийн их ойртсоноос хамгийн богино өдөр тохиодог бол зургадугаар сарын энэ өдөр хамгийн урт нь болдог аж. Харин экватороос урагшхи бүсийн орнуудад эсрэгээрээ арванхоёрдугаар сарын 21, 22-нд хамгийн урт өдөр болж, зургадугаар сарын энэ өдрүүдэд хамгийн богино өдөр болж байна.
Орхон аймгийн АН дотроо бужигнах болсон шалтгаан гэж бий. Бас үүнээс үүдэн гарсан үр дагавар ч гэж бий. УИХ д нэр дэвшихийг хүссэн Шонхор фракцийн нууц ноёнтон гэгддэг Дүрзээгийн Одхүү манай фракцийн хэн нэгэн заавал Орхон аймгийн АН-ын дарга байх ёстой гэж үзсэн. Намын даргын сунгаанд орж ганцхан хүнээр ялагдсан хор шар нь дарагдаж амжаагүй Шонхорынхонд энэ үг тагнай доор нь зөгийн бал дуслуулж тэд ч намын даргын суудлыг хатуухан хэлвэл булаах аян дайнд мордож.
