Ангилал: Нийгэм

Бие гэвч бие биш, гэгээн хоосон солонго.
Хэл гэвч хэл биш, очирын гүн эгшиглэн.
Сэтгэл гэвч сэтгэл биш, амгалан хоосны агаар.
Үзэгдэл гэвч үзэгдэл биш, үнэмлэхүй номын чанар.

Монголд хамгийн анхны гэсэн тодотголтой супер шоу нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ бол VTV телевизийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэх гэж буй хамгийн өндөр шагналын сантай “Мастер тогооч” өрсөлдөөнт шоу нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн дүрэм маш энгийн. Нас, хүйс, мэргэжил харгалзахгүй, хоол хийх дуртай хэн бүхэн нэвтрүүлгийн оролцогч байна. Хамгийн чадварлаг нь 20 сая төгрөгийг өвөртлөн, хоол бол урлаг гэдгийг батлах боломжтой.

“Тоглож болохгүй нас” МУСКино нээлтээ хийхэд ердөө ганц хоног үлдээд байна. Саруул, Тамир, Дөлгөөн, Анударь, Мөөжиг, Хонгорзул гээд олон сонирхолтой дүр гардаг уг киноны нээлт 11 сарын 27 –нд Тэнгис кино театрт 15 цагаас болно. Энэ үеэр кинонд тоглосон хүүхдүүдтэй уулзаж, хамтдаа зураг татуулах болон киноны дууг дуулсан “ Good boys” хамтлаг, Мишээлийн дуулсан уянгалаг дууг ч сонсох боломжтой. Мөн кинотой холбоотой олон сонирхолтой мэдээллийг олж авах боломжтой гэнэ.

Улсын филармоны гоцлол дуучин Л.Насанбуянгийн ковер тоглолт болоход ердөө гурав хоног үлдээд байгаа билээ. Тоглолт энэ сарын 27-ны өдөр “Blue sky tower” -ийн “Vegas club”-д 19:00 цагаас ганцхан удаа болох юм.

Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. “Хан Хэнтий-2015” аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын 24-нд 17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж байна.

Хөгжим бүжгийн коллежоос урлагийн гараагаа эхэлсэн “Консананс” хамтлагийн залуучууд монголчуудыг шуугиулж байна. Тэд монголдоо ховорт тооцогдох попера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд тэднийг дэлхийн энтэй дуучид болно гэдэгт итгэл хүлээлгэх хүмүүс цөөнгүй байгаа билээ.

Сүүлийн үед монголын кино урлагт шинэ соргог бүтээлүүд ихээр төрөн гарч билээ. Кино шүүмжлэгчид сонирхогчид эдгээр шил шилээ даран гарч буй уран бүтээлүүд улам бүр чанаржиж буйгаас гадна монголын кино зах зээл өөрөө маш том өрсөлдөөнийн талбар болж буй талаар хэлж байгаа юм. Өрсөлдөөн их байх тусмаа аливаа зүйлс илүү хүчирхэгжиж чанарждаг билээ.

ОХУ, Буриад Улсын поп-рок эстрадын уран бүтээлчдийн “Buriad Pop-Stars” нэгдэл томоохон бүрэлдэхүүнтэйгээр нийслэл хотноо уран бүтээлийнтоглолтоо 12 сарын 03 нд Монгол Бөхийн өргөөнд тоглох гэж байгаа билээ.

Британийн дуучин бүсгүй шинэ дуу бичүүлж гаргатал хэдэн сая хүн түүнийг нь сонсож, уг дууных нь клипыг бараг хагас тэрбум орчим удаа үзэж сонирхсон бөгөөд энэ тоо нэмэгдсээр байгаа юм.