Ангилал: Гоо сайхан

МУГЖ, Поп хатагтай, дуучин Б.Сарантуяа энэ зуныг тун завгүй өнгөрүүлж байгаа. Тэрбээр аялан тоглолтоо хөдөө орон нутгийн шүтэн бишрэгчдээ хүргэж дуусаад саяхан л гэр бүлдээ цаг зав гарган, аялж амарч байгаа гэнэ. Та бүхэндээ түүний амралтын фото зурагнаас хүргэж байна.

“Ийм нэгэн дурлал-1, 2”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Худалч залуу”, “Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” киноны найруулагчаар ажиллаж, зохиолыг нь бичсэн жүжигчин, найруулагч С.Баттулга буюу урлагийнхан дундаа халзан Тулгаа хэмээн нэрлэгддэг авъяаслаг уран бүтээлчийн зургийн цомгоос хүргэж байна.

МУГЖ Д.Хүрлээгийн охин загвар өмсөгч Х.Намууны төрсөн өдөр энэ сарын 20-нд болсон. Түүнийг “Тагнуулч аав” кинонд тоглосноор нь хүмүүс мэдэх биз ээ. Мөн тэрээр “MIXX” хамтлагийн Гүнчин-Иш буюу Гүнчээтэй үерхдэг бөгөөд тэд хамтдаа нилээдгүй хугацааг өнгөрүүлээд байна. Та бүхэндээ Намууны сүүлийн үеийн шинэхэн зурагнаас хүргэж байна.

Багадаа галзуу Ганаа хочтой байсан ч, үзэгчдэд алаг нүдэн Ганаа нэрээрээ танигдсан “Хувьсал” продакшны жүжигчин, СТА Д.Ганцэцэгийн фэйсбүүк дэх сүүлийн үеийн шинэхэн зурагнуудаас хүргэж байна.