“Salt Professional make up studio” болон “Photo: Creative Professional Photo Studio” -ийн хамтын уран бүтээл болох нүүр хувиргалт болон гэрэл сүүдрийн хослолыг илэрхийлсэн шилдэг фото зурагнуудаас хүргэж байна.
Ангилал: Зураг
Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia” тэмцээний энэ жилийн шилдэг 20 оролцогчид хэдийнээ тодорч шилдгийн төлөө өрсөлдөж эхэлсэн билээ. “Мисс монголиа” холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа уг тэмцээний “Мисс Фото” төрлийн шалгаруулалт “DUEL ZET” студын байранд зохион байгуулагдсан юм.
Хамгийн шилдэг сонгодог фотографик зурагнуудыг түүвэрлэн хүргэж байна
www.URLAG.mn
Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн тэмцээн энэ сарын 28-нд Индонезид болно. 131 орны гоо бүсгүй өрсөлдөх уг уралдаанд Монгол Улсыг төлөөлж 22 настай С.Пагмадулам оролцож буй билээ.
Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia 2013” тэмцээний шилдэг 20 оролцогчид хэдийнээ тодорч шилдгийн төлөө өрсөлдөж эхэлсэн билээ. “Мисс монголиа” холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа уг тэмцээний “Мисс Бикини” төрлийн шалгаруулалт өнгөрсөн даваа гаригт болсон бөгөөд зохион байгуулагчид уг шалгаруулалтыг олон арван үзэгчдийг хамруулсан гайхалтай шоу хэлбэрээр төлөвлөж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д үзэгчдэд нээлттэйгээр зохион байгуулсан юм.
Шилдэг залуу алтан медаль
Шилдэг оюутан өргөмжлөл, цом
Оддын элсэн 2011-2012 хошой аварга
Оддын сагсан бөмбөгийн тэмцээн 2010 багаараа 1 байр
Монголын залуучуудын холбоо, Эрүүл хүүхэд бидний ирээдүй, Монголын залуучуудын соёл урлагийн хороо болон бусад байгууллагуудтай хамтран нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аянг тогтмол зохион байгуулан оролцдог.
Бат-Эрдэнэ овогтой Номин-Эрдэнэ одоо 20 настай, ШУТИС-ын ГГТС-ын Гидрогеологийн 4 курсын оюутан. Монгол модель агентлагт 3 дахь жилдээ гэрээтээр ажиллаж байгаа. Ирээдүйн зорилго нь мэргэжилээрээ сайн сурч дэлхийн хүн амд төдийгүй Монгол улсад тулгамдаад байгаа цэвэр усны нөөц баялагийг хамгаалах тухай асуудалд өөрийн хувь нэмэрийг оруулах.
Ариунболдын Азжаргал одоо 21 настай. Олон улсын худалдаа, бизнесийн менежментийн мэргэжилтэй. Ном унших, Аялалд явах, бүх спортод сонирхолтой.
Т.Батцэцэг одоо 23 настай, Дизайн урлагийн дээд сургуульд архитектор мэргэжил эзэмшиж төгссөн. Суралцаж байх хугацаандаа сургуулийнхаа оюутны зөвлөлийн даргаар 3 жил ажилласан. Мөн 2012 оны ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнаар шалгарч байсан бөгөөд Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.