Ангилал: Зураг

25 суваг телевизийн “Making the band” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны охидын хамтлаг бол “Anemone” хамтлаг. Тус хамтлагийн “Хаврын хайр”, “Төрсөн өдрийн мэнд хүргье ээжээ”, “Чи яг дурлал шиг”, “Надад мөрөөдөл бий” зэрэг уран бүтээлүүд нь бидний сонсох, дуулах дуртай дуу болж чадсан.

АНУ-ын Луизианад “АНУ-ын гоо бүсгүй” шалгаруулах ёслолын арга хэмжээ болсон байна. Ялагчаар таэквондогийн хар бүстэй Невада мужийн оршин суугч Ниа Санчес тодорчээ. Ийнхүү уг тэмцээн энэ жил 63 дахь удаагаа болж байгаа юм. Та бүхэндээ Ниа Санчес бүсгүйн зургийн цомгоос хүргэж байна.

Загвар өмсөгч, мисс Дуучин Б.Амархүүгийн хайрт О.Ариунзулын төрсөн өдөр энэ сарын 5-нд тохиосон билээ. Тэрбээр 22 нас хүрсэн юм. Түүний төрсөн өдөр гайхалтай сайхан болж өнгөрчээ. “Төрүүлж өсгөсөн ээж, аавдаа баярлалаа. Ирсэн бүх хүмүүс найзууддаа баярлалаа” хэмээн дөнгөж сая өөрийн цахим хуудаснаа талархалын үгээ хүргэлээ.

Дуучин, хөтлөгч, жүжигчин гээд олон гуншинтай ”Hero” интертайментээр овоглодог СТА, жүжигчин Ч.Ундралын сүүлийн үеийн шинэ зурагнаас хүргэж байна. Тэрээр сүүлийн үед гоо сайхны бизнес эрхэлж байгаа гэсэн шүү.

“Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 23 нас хүрч буй жүжигчин бүсгүй ээж болоод уран бүтээлээсээ түр чөлөө авсан ч удахгүй тайзнаа эргэн гарах гэж байгаа юм. Ингээд авьяаслаг жүжигчин, залуухан ээжид төрсөн өдрийн мэнд хүргээд түүний шинэхээ зурагнуудаас хүргэж байна.