Ангилал: Театр

Энэ залууг Бүүвэй гэдэг. Тэрээр дээд сургуулийн 2-р дамжаанд сурдаг. Амьдрал хүн бүхэнд тэгш биш байдаг хуулиар Бүүвэйд ч бас хатуурхжээ. Тэрээр хоёр өнчин дүүгийнхээ хамт хотын захын гэр хороололд амьдардаг. Хэдийгээр хувь тавилан түүнд хатуурхсан ч гэсэн ёстой атаархам сайн найз Анарыг заяажээ. Анар бол Бүүвэйгийн дотны найз бөгөөд нэлээд чинээлэг айлын эрх дураараа өссөн хүү.