Ангилал: Сонгодог уран зохиол

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221, нийт 512 бөх уран мэх уралдуулан хүч бяраа үзэн наадамчин олноо баясан цэнгүүлэх билээ.

​Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2015 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 09 цаг хүртэлх баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулж, 320981 дугаарын утсанд 24 цагаар 1, 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна.

Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод өнгөрсөн баасан гаригт эхэлж, Монгол улсын тамирчид амжилттай оролцож байна. Өнөөдрийн хувьд Эрэгтэйчүүдийн Хийн гар бууны төрөлд “Апу” ХК-ийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү 575 оноо, спортын мастер Э.Бадамгарав 572 оноо, спортын мастер О.Төгөлдөр 567 оноогоор багаараа мөнгөн медаль хүртлээ.

Хөвсгөл аймагт жил бүр зохион байгуулагддаг “Цаатан фестиваль” наадам энэ жил 7 сарын 6-7-ны өдрүүдэд Хатгал сумын нутаг Жанхайн давааны бэл, Хөвсгөл далайн эрэг дээрх байгалийн үзэсгэлэнт газар амжилттай зохион байгуулагджээ.

07 сарын 10-нд болох үзвэрүүд

УБ чуулгад – “Үйлсийн сайхан Улаанбаатар мюзикл”

СТӨргөөнд – 19:00 цагт “Сайхан наадаарай” хошин шог

Крокус эвент холл – 20:00 цагт Дуучин Дэлгэрмөрөнгийн эхнэрт зориулсан хандивын тоглолт

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт