Зохиогч: Урлаг

Хөвсгөл аймагт жил бүр зохион байгуулагддаг “Цаатан фестиваль” наадам энэ жил 7 сарын 6-7-ны өдрүүдэд Хатгал сумын нутаг Жанхайн давааны бэл, Хөвсгөл далайн эрэг дээрх байгалийн үзэсгэлэнт газар амжилттай зохион байгуулагджээ.

Read More

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож, “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хөөрхөн тэр минь”, “Дүүгээ санана”, “Дорнын бүсгүй” зэрэг олон сайхан хит дуугаараа ард түмэндээ хэдийн танил болсон дуучин П.Идэржавхлан “Цэнхэр хангай нутаг” ээлжит уран бүтээлээ цацлаа.

Read More

“Монголын Урлагийн Залуучуудын холбоо”, “Шинэ дэлхий” телевизтэй хамтран монголын ард түмэнд урлагийн гайхамшгийг танин мэдүүлэх зорилгоор “Гайхамшигт урлаг” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн гаргаж эхний дугаараа үзэгч түмэндээ өргөн барьлаа. Энэ удаагийн нэвтрүүлэгт “Өнө” Монгол уртын дууны чуулгын уран бүтээлчид Монгол уртын дууны гайхамшиг, уртын дууны яруу сайхныг өгүүлсэн юм.

Read More

Монголын яруу найргийн урлагийн Дашбалбаргүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэгвэл Монгол улсын төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Оддын аялгуу” найргийн наадмыг түүний төрсөн нутаг болох Сүхбаатар аймагт зохион байгуулахаар болжээ. Иймд яруу найрагт дуртай, сонирхолтой хэн бүхнийг оролцохыг урьж байна.

Read More

Увсчууд тун удахгүй түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Монгол бөхийн наадам, баруун бүсийн даншиг наадам зэрэг томоохон арга хэмжээ ойн үеэр болох юм. Орон нутгийн зүгээс баяр наадмын бэлтгэлээ хэрхэн базааж байгаа талаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэдтэй ярилцлаа.

Read More

07 сарын 10-нд болох үзвэрүүд

УБ чуулгад – “Үйлсийн сайхан Улаанбаатар мюзикл”

СТӨргөөнд – 19:00 цагт “Сайхан наадаарай” хошин шог

Крокус эвент холл – 20:00 цагт Дуучин Дэлгэрмөрөнгийн эхнэрт зориулсан хандивын тоглолт

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 24. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, 2 хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 05 цаг 12 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг…

Read More