Зохиогч: Урлаг

“Карибын тэнгисийн дээрэмчид”, “Анна Каренина” зэрэг олон кинонд тоглож, од болон гялалзсан Их Британийн жүжигчин бүсгүй Кира Найтли энэ амралтын өдөр нөхөрт гарах гэж байна. Тэрээр Klaxons хамтлагийн хөгжимчин Жеймс Райтонтой хувь заяагаа холбох юм.

Read More

Монголын кино урлагийн түүхэнд хоёр дахь хатны тухай томоохон дэлгэцийн бүтээл болж, “Ану хатан” кино нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдийн талархлыг хүлээсээр ирсэн. Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зохион байгуулж буй “Academy Awards 2013” кино наадамд хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа.

Read More

Нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Очирбатын Дашбалбар агсныг хүндэтгэх “Тэнгэр шиг бай” нэртэй уран бүтээлийн цэнгүүн болно. Уг хүндэтгэлийн цэнгүүнийг яруу найрагчийн охин Д.Индра санаачлан “Дашбалбар сан”, “Харчу” интертайнмент хамтран зохион байгуулж байгаа аж.

Read More

Өдгөөгөөс яг хоёр жилийн өмнө кино зохиолч, найруулагч А.Миеэгомбын бүтээсэн адал явдалт инээдмийн төрлийн “Сайн, муу, хэрцгий” хэмээх сонин нэртэй кино Монголд анх удаа 3D форматаар гарч дуулиан тарьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл энэ удаа уг киноны үргэлжлэл буюу 2-р анги бэлэн болжээ. Киноны нэр “Сайн, муу, хэрцгий-2: Эргэж ирсэн нь”.

Read More

Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сүлд дуу болох “Таван эрдэнэ” дууг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Б.Лувсандоржийн шүлэг, З.Батсүхийн аялгуугаар бүтэж ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Д.Тунгалаг анх амилуулсан “Таван эрдэнэ” хэмээх уг гайхалтай дууг өнөө цагт дуучин П.Жимсээ дахин сэргээн дуулсан.

Read More

Өнөөдөр Монголын киночдын өдрийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Киноны уран бүтээлчид нэгдэн өнгөрөгч 2012 оны 02-р сарын 16- ны өдрийн хурлаар уг зөвлөлийг байгуулах санааг батлан “Монголын кино урлагийн зөвлөл”-ийг байгуулсан.билээ.

Read More

Хайрын улирал ирж хосууд болзоондоо яарсаар… Болзоо гэхээр л нүдэнд чинь оройн зоог, кино театр төсөөлөгдөж байна уу? Болзоогоо чи хүссэнээрээ өөрчилж, сонирхолтой болгож болно. Учир нь анхны болзоо ямагт бүсгүйн талд байдаг. Болзоог хөгжилтэй байлгах хэд хэдэн энгийн зөвлөгөөг хүргэж байна. Юун түрүүнд хайр дурлалаас бэрхшээхээ больж бидний зөвлөгөөг даган амьдралаа хөгжилтэй байлгаж, сэтгэл хөдлөлөө буцаан олж аваарай.

Read More

“Усны гудамж” хэмээх олон ангит киноны уран бүтээлчид хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү киноны продюсерээр бидний дунд “АХА” нэвтрүүлгийн санаачлагч гэдгээрээ танил болсон “Сэмүүн” студийн захирал Б.Баяр, зохиолчоор Д.Төрмөнх, ерөнхий найруулагчаар Н.Элдэв-Очир, нэгдүгээр найруулагчаар Ж.Отгонбаяр, зургийн даргаар Я.Болдбаатар, ерөнхий зураглаач О.Амарбаясгалан нар ажиллаж байгаа юм байна. Харин гол дүрүүдэд Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, СТА Ц.Эрдэнэбат, СТА А.Энхбаяр, Х.Санги-Очир, А.Адилцэцэг, Б.Баярсанаа нар тоглож буй аж. Мөн жүжигчин Г.Равдан, дуучин Д.Болд зэрэг олны танил эрхмүүд ч өөрийн нэрээр тоглож, кинон дахь амьд харьцааг холбосон хэсгүүдэд гарах гэнэ

Read More