Шинэ үе – Shine uy – Nutag – Нутаг
Зохиогч: Урлаг
Цэнгээнт бүжгэн дээр чамтайгаа
Анхны удаагаа
Чимээгүйхэн тойрон бүжиглэлээ
Сайхан байлаа
Зүсэр зүсэр бороог хүйтэн гээд яах вэ
Зүүдэнд эрхэлдэг амрагаа хүнийх гээд яах вэ
Зүмбэр зүмбэр уулсаа холынх гээд яах вэ
Зөн совингийн амрагаа хүнийх гээд яах вэ
Тэвэрч өсөгсөн томоогүй үрс дээ
Аав минь та олдошгүй эрдэнэ
Тэнгэрлэг өөдрөг хойч үе дээ
Аав минь та дуушишгүй суургал
Сэрүүн булгийхаа усыг хө
Рашаан чинээ санасангүй дээ хө
Сэгсгэр буурал ээжийгээ
Бурхан чинээ санасангүй дээ хө
Бор торгон хантаазыг ээ хө
Бороо болоод цас хоёрт өмсөөд дуусав аа хө
Хайр гэрэлтсэн нүдийг чинь
Харах бүрийдээ дальдравч
Баясан булгилах зүрх минь
Байлдагч чамруу тэмүүлнэ
Би хэнтэй ч учирч болно
Гэвч чамтай л анх танилцсан
Бие биенээ бурхан мэт хайрласан
Гэгээн хайр л тэр байсан
Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн
Тэр охиныг би олж харсан юм
Тэртээх алсаас түүнийг анх харсан
Харц тулгарсан тэр мөчөөс
Хайрын харцаар ширтлээ гээд
Халуун зүрх минь догдлон бодсон