Зохиогч: Урлаг

Бид нэгэн цагт дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалан хатирч сайн морьдыг, хацар гоо охидыг эх нутгийн зүг зөөж явсан. Гэвч илүү дутуу ачаанд дургүй нүүдэлчин зангаар ихэнхийг нь өдий хүртэл хадгалж чадсангүй. Гэхдээ дэлхийн энтэй явсны ул мөр энэ цэнхэр гариг дээр “Хойд Африкаас бусад тивээс олдоно” гэж ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун ярьж байна. Анчин-баатруудын үйл нь ирээд уруудахын цагт хүний хүн нутаг руугаа аваад явчихсан эд өлгийн зүйлс ч чамгүй арвин. Сүүлийн жилүүдэд хятадууд манай соёлыг бүртгүүлж байгаа сургаар басчиг хэдийг нь НҮБ-ын бүртгэлд өөрийн нэр дээр данслуулаад авсан. Харин аль үеийн биет өв хаана хадгалагдаж байгааг нэгтгэсэн “биет болон биет бус өвийн сан” өнөө хэр байхгүй гэдгийг С.Чулуун тодотголоо.

Read More

Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд Монгол Улс 2016 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 14. Санчир гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Read More

Хүүхдийг бор хоолонд зөв оруулах нь таны хүүхдийн хоолны дуршил, ходоодны өнгөр, биеийн эсэргүүцэл гэх мэт олон зүйлд нөлөөтэй. Америкийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгээс гаргасан нийтлэлийг өөрийн туршлагатай хавсарган энэхүү мэдээллийг оруулж байна.

Read More

Эдийн засаг хямраад буй энэ үед төрийн түшээд, урлаг олны танил зэрэг “алдартнууд”-ын хэн нь юу хийж, төсөв мөнгийг хэрхэн зарцуулж байгааг ард иргэд, олон нийт анхаарал хандуулж, улмаар өөр өөрийнхөөрөө дүгнэж байна.

Read More

Муу хүмүүстэй маргалдах, сэтгэл санаа тавгүй болох, ер нь муу муухай мэдээ сонсох гээд л харилцаанаас үүсэх асуудлыг хамгийн сайн шийдэх арга бол сүү уух юм.

Тан руу чиглэсэн ямар нэгэн хэл ам, муу муухай үйлийн хариуд тэр хүнийхээ байгаа зүг рүү нь сүү өргөх, боломжоороо маш хурдан сүү уух хэрэгтэй. Энэ нь танд юу ч тусахгүй, бас нөгөө муудалцсан хүндээ хор уршиг болохгүйгээр энергийг цэвэрлэж байна гэсэн санааг илэрхийлнэ. Мөн хор сумыг тэр дор нь сүүгээр ариутгаж байна гэсэн санаа юм шүү.

Read More