Зохиогч: Урлаг

Ирсэн зочноо илүү сайхнаар амруулаад үддэг Монголын анхны велнесс төв “Соёл” шинэ жилийн баярыг тохиолдуулан эрхэм үйлчлүүлэгчиддээ 12-р сарын 2-ноос 12-р сарын 31 –ийг хүртэл таксандаа онцгой хямдрал зарлалаа. Ажлын өдөр буюу Даваа-Баасан такс 35,000 төг, Бямба, Ням гарагт 55,000 төг болгон бэлэг бариж байна. Гэр бүл найз нөхөд хайртай дотны хүн бүртэйгээ илүү сайхнаар амарч , эрч хүчийг олоорой ! Мөн та бүхэн 4 одтой манай “Соёл” зочид буудалд тухлан саатаж саун, бассейнээр үйлчлүүлэх таксыг 50% хямдарлуулан авах боломжтой. 12-р сарын турш онцгой , содон бэлгүүд таныг хүлээж байна.

Read More

“Монголын Зүрх Хэнтий” гэрэл зургийн үзэсгэлэн 2015.11.24-30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Долоо хоногийн турш олон нийтэд нээлттэй байсан тус үзэсгэлэн нь “Хан Хэнтий-2015” гэрэл зургийн аялалын үр дүн байсан бөгөөд гэрэл зургаар дамжуулан олон нийтэд таниулах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой байсан юм.

Read More

Номын буян дэлгэрсэн энэ сайхан цагт шинэ ном өлгийдөн авах ёслол өнөөдөр “Bluemon” цамхагийн үзэсгэлэнгийн танхимд 18.00 цагт болох юм байна. Монголын шинэ цагийн сор болсон зохиолч, яруу найрагч, сэхээтнүүдийн амьдралыг хэрхэн бусниулж, хэлмэгдүүлж буй 1930-аад оны үйл явдал Баатарван Наваан-Юндэнгийн жишээн дээр мэргэн уншигч таны гарт очиж байна. Зохиолч, яруу найраг, зураач Ж.Саруулбуян түүний гэргий Н.Лхамсүрэнтэй хамтран энэхүү номыг туурвижээ.

Read More

“ГЭГЭЭН ЭГШИН” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр12:00 цагт Занабазарын музейд үүдээ нээж өрхөө татна. Гэрэл зурагчин Хоролсүрэнгийн СЭРГЭЛЭНБАТ гэх залуу уран бүтээлчийн анхны бие даасан уг үзэсгэлэнд 70 гаруй бүтээл дэлгэгдэх ажээ.

Read More